x

Их Британи эрүүл бус хүнсний сурталчилгааг хязгаарлалаа

Их Британид хортой хоол хүнсийг интернэтээр сурталчлахыг хориглох, мөн телевизийн сурталчилгааг хязгаарлах тухай хууль хэрэгжиж эхэллээ.

Энэхүү шинэ хууль нь "хамгийн эрүүл хүүхдүүдийг өсгөхөд нь эцэг эхчүүдэд тусална" гэсэн эрх баригчдын амлалтын нэг хэсэг юм гэж Их Британийн засгийн газрын албан ёсны цахим хуудсанд даваа гарагт нийтлэгдсэн хэвлэлийн мэдээнд дурджээ.

Шинэ хуулийн дагуу “харьцангуй эрүүл бус” хоол хүнсний сурталчилгааг Их Британийн телевизийн сувгуудаар зөвхөн оройн 21:00 цагаас хойш үзүүлэхийг зөвшөөрнө. Харин цахим орчинд эдгээр зар сурталчилгааг бүрэн хориглоно.

The Guardian сонинд мэдээлснээр, эдгээр хязгаарлалт нь их хэмжээний сахар, өөх тос, давстай 13 төрлийн бүтээгдэхүүнд хамаарна. Үүнд, нэмэлт сахар агуулсан ундаа (йогурт зэрэг сүүн бүтээгдэхүүн орно), чипс, давстай крекер, бялуу, эрдэнэ шишийн цардуултай өглөөний “бэлэн” хоол, попкорн, шоколад, бохь, зайрмаг, сахар агуулсан нарийн боов талх, пицца, мөн хөлдөөсөн хоол зэрэг орно.

Их Британийн хүүхдүүдийн гуравны нэг нь сургууль төгсөхөөсөө өмнө таргалалттай болдог

Их Британийн засгийн газар хүүхдүүдийн дунд таргалалт ихэссэнийг харуулсан статистик мэдээллийг танилцуулжээ. Тухайлбал, бага сургуульд элсэх үедээ хүүхдүүдийн 22.1 хувь нь илүүдэл жинтэй байгаа бол сургууль төгсөх үед энэ үзүүлэлт 35.8 хувьд хүрч нэмэгдэж байгаа ажээ. Мөн шүдний цооролт 5-9 насныхан эмчид хандах гол шалтгаан болж байгааг дурдсан байна.

Эрх баригчид судалгааны үр дүнг эш татан мэдэгдэхдээ, зар сурталчилгаа нь хүүхдүүд юуг, хэзээ идэхэд нөлөөлж, тэдний хоолны сонголтыг бага наснаас нь төлөвшүүлж, таргалалт болон түүнтэй холбоотой өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг гэдгийг онцолсон байна. Засгийн газрын хэрэгжүүлж шинэ арга хэмжээ нь жил бүр хүүхдүүдийн илчлэг ихтэй хоол хүнсний хэрэглээг 7.2 тэрбумаар бууруулж, таргалалттай хүүхдүүдийн тоог 20 мянгаар цөөрүүлэх боломжтой гэж үзэж байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 13 цаг 10 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top