x

Жинхэнэ удирдагчид яагаад шүүмжлэлд бэлэн байдаг вэ?

Удирдагч хүн хөгжихөд зайлшгүй хэрэгтэй зүйл бол бусдын өгч буй сэтгэгдэл, шүүмжлэл юм. Гэвч бодит амьдрал дээр үүнийг хүлээж авах нь ихэнхдээ эвгүй, таагүй мэдрэмж төрүүлдэг. Бид хэчнээн мэргэжлийн, тайван хүн байсан ч хэн нэгэн бидний ажлын тухай дүгнэлт хийх үед өөрийгөө хамгаалах, сэтгэл хөдлөлд автах нь элбэг байдаг. Гэсэн ч жинхэнэ үр дүнтэй удирдагчид бусдаас илүү олон үнэлгээ авдгаараа бус, харин түүнийг хэрхэн зөв хүлээж авч, бодит өөрчлөлтөд ашиглаж чаддгаараа ялгардаг.

Удирдагчийн үүрэг бол багийнхаа гишүүдийг чиглүүлж, ахиц дэвшлийг сааруулж буй асуудлыг илрүүлж, хүмүүсийг ажилдаа идэвхтэй болгох уур амьсгалыг бүрдүүлэх явдал билээ. Үүний нэгэн адил өөрөө ч бусдын өгч буй үнэлгээг ойлгож, өөрийн давуу тал, сул талыг бодитоор харах шаардлагатай. Та стратегийн зорилтуудыг хэрхэн хэрэгжүүлж байгаагаа, багаа хэрхэн дэмжиж, бие даасан байдлыг нь хангаж байгаа, мөн аль хэсэгт илүү анхаарах хэрэгтэйгээ мэдэж байх нь удирдагчийн гол чадвар юм.

Бусдын үнэлгээг өөрөө асууж эхлэх нь итгэлцэл, ил тод байдлыг бий болгож, таны эргэн тойрныхон “Миний бодол энд үнэ цэнэтэй” гэдгийг мэдрэхэд хүргэдэг. Гэсэн ч бодит байдал дээр энэ үйл явц амар байдаггүй. Бид ичиж зовох, өөртөө эргэлзэх, эсвэл “Би буруу ойлгогдлоо” гэсэн мэдрэмжид амархан автдаг. Заримдаа бүр өөрийн эрхгүй өөрийгөө өмөөрч, үнэ цэнэтэй мэдээллийг шүүх, няцаах хандлагатай болдог.

Иймд хамгийн түрүүнд хийх зүйл бол өөртөө ямар төрлийн үнэлгээ ирж байгааг ойлгох явдал юм. Зарим тохиолдолд танд ерөнхий үнэлгээ өгч байж болно, заримдаа сайжруулах чиглэл зааж байж болно, эсвэл зүгээр л таны сайн хийж буй зүйлийг онцолж байж ч магадгүй. Эдгээр нь бодит амьдрал дээр ихэнхдээ холилдож ирдэг тул бидэнд будлиан, дотоод зөрчил үүсгэдэг. Үүнийг ойлгож, яаран дүгнэлтэд хүрэхгүйгээр, эхлээд сонсож, дараа нь тайван үед нь тодруулж ярилцах нь мэргэжлийн хандлага юм.

Шүүмжлэл хүлээж авах үед сэтгэл хөдлөл хүчтэй идэвхиждэг нь тархины байгалийн хамгаалах механизмтай холбоотой байдаг. Судалгаагаар бол хүнийг шүүмжилж буй мэдээлэл нь тархинд бараг л бие махбодын өвдөлттэй адил дохио өгдөг байна. Иймээс бидний дотор “Энэ үнэн биш”, “Энэ хүний үг надад хамаагүй”, “Энэ миний хэн болохыг үгүйсгэж байна” гэсэн дотоод хамгаалалтын хариу автоматаар идэвхиждэг. Тиймээс хариу үйлдэл хийхээсээ өмнө өөрийн мэдрэмжийг анзаарах, “Би одоо хамгаалах байдалд орж байна уу” гэж өөрөөсөө асуух нь чухал. Сэтгэл хөдлөлөө нэрлэж ойлгох нь түүний хүчийг багасгаж, бодитоор тунгаах боломжийг өгдөг байна.

Шүүмжлэл бүр бүхэлдээ зөв, эсвэл бүхэлдээ буруу байдаггүй. Ихэнхдээ дотор нь бодит үнэний үр байдаг. Зарим нь тухайн хүний хувийн ойлголт, зарим нь баримтад суурилсан, зарим нь шууд өөрчлөлт хийх боломжтой мэдээлэл байдаг. Иймээс бидэнд хэрэгтэй зүйл бол бодит дохиог нь ялгаж авах чадвар юм. Та өөрийн зорьсон санаа болон бусдад хэрхэн ойлгогдож байгааг ялгаж харах, тодорхой жишээ асууж, олон эх сурвалжаас давтагдаж ирж буй дохиог анхаарах хэрэгтэй. Энэ хандлага нь таныг илүү ухамсартай, тогтвортой удирдагч болгоно.

Хамгийн чухал нь үнэлгээ бодит өөрчлөлтөд хүрэх ёстой. Та сонссон зүйлээ нэгтгэн ойлгосноо баталгаажуулж, тодорхой нэг үйлдлийг туршиж хэрэгжүүлээд, дараа нь эргэж асуух нь зөв. Ингэснээр таны эргэн тойрныхон “Миний хэлсэн зүйл бодит өөрчлөлт авчирдаг” гэдгийг мэдэрч, цаашид илүү илэн далангүй, үнэ цэнэтэй мэдээлэл хуваалцахад бэлэн болох юм.

Эцэст нь хэлэхэд, жинхэнэ үр дүнтэй удирдагч гэдэг нь бусадтай санал нийлж харагддаг хүн биш, харин үнэн мэдээлэл өөрт нь хүрэх орчныг бүрдүүлж чаддаг хүн юм. Тэд хурдан хариу үйлдэл хийдэггүй, харин тайван тунгааж, ойлгож, тодруулж, бодит алхам хийдэг юм. Удирдагчийн жинхэнэ ялгарал нь суралцахад бэлэн, дасан зохицож чаддаг, өөрийгөө байнга шинэчилж байдаг чадварт оршдог билээ.

Сэтгэгдэл, шүүмжлэл бол таны эсрэг бус, таны төлөө ажиллах үедээ л жинхэнэ хүч болдог юм. Түүнийг зөв хүлээж авч, бодит өөрчлөлтөд ашиглаж чадвал та зөвхөн илүү сайн удирдагч болоод зогсохгүй, илүү тогтвортой, итгэл даах манлайлагч болж чадна.

"The New York Times" сонин, Winter Nie

Орчуулсан: М.Мядагбадам, Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 1 цаг 20 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 22 цаг 12 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top