x

Киевийг дэмжигч орнууд Украинд аюулгүй байдлын баталгаа олгох тунхаглалд гарын үсэг зурлаа

“Киевт дэмжлэг үзүүлэгч орнуудын эвсэл”-д багтдаг улс орнуудын удирдагчид Украинд аюулгүй байдлын баталгаа олгох тухай тунхаглалд гарын үсэг зурлаа.

“Өнөөдөр бид чухал ахиц дэвшилд хүрсэн нь бат бөх энх тайвны найдвартай баталгааг хангасан Парисын тунхаглалд тусгалаа оллоо” гэж Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нэгдүгээр сарын 6-ны мягмар гарагт Парист болсон уулзалтын дараа мэдэгджээ. Уг уулзалтад АНУ-ын төлөөлөгчид мөн оролцсон байна.

Тэрбээр мэдэгдэлдээ “Киевт дэмжлэг үзүүлэгч орнуудын эвсэл”-д багтсан 35 улс, түүнчлэн Украин, АНУ хоорондын шуурхай хамтын ажиллагааг анх удаа хүлээн зөвшөөрснийг онцолж, “бид аюулгүй байдлын найдвартай баталгааны тухай ярьж байна” гэжээ.

Э.Макрон тохиролцсон заалт тус бүрийг дурдсаны дотор АНУ-ын удирдлага дор гал зогсоох үйл явцад хяналт тавих, Украиныг батлан хамгаалах зорилгоор урт хугацаанд зэвсэглэх, мөн ОХУ-ын цэргүүд дахин довтолсон тохиолдолд Украиныг дэмжих үүрэг хүлээсэн хэлэлцээрүүдийг боловсруулах асуудал багтсан байна.

Дээрх тунхаглалаас гадна, Украин, Франц, Их Британийн удирдагчид хамтын зорилтын тухай тунхаглалд гарын үсэг зурсан байна. Их Британийн Ерөнхий сайд Кир Стармерын хэлснээр, уг баримт бичиг нь гал зогсоосны дараа Украинд Их Британи, Франц болон бусад “түнш” орнуудын цэргийг байрлуулах хууль эрх зүйн үндсийг бүрдүүлэх ажээ.

“Энэ бол Украиныг урт хугацаанд дэмжих бидний гуйвшгүй үүрэг амлалтын хамгийн чухал хэсэг юм” гэж К.Стармер мэдэгджээ. Ерөнхий сайд мөн хэлэхдээ, Их Британи ба Франц улс гал зогсоох тохиролцоо хэрэгжиж эхэлмэгц Украины өнцөг булан бүрд “цэргийн төвүүдийг” байгуулах бөгөөд “зэвсэг, цэргийн техник хэрэгслийг хадгалах байгууламжуудыг” барих болно гэжээ.

АНУ-аас уг уулзалтад Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стивен Уиткофф болон Ерөнхийлөгчийн зөвлөх Жаред Кушнер нар оролцсон байна. Уулзалтын дараа Уиткофф хэд хэдэн чиглэлд, тэр дундаа аюулгүй байдлын баталгаа болон Украиныг сэргээх босгох төлөвлөгөөнд “ихээхэн ахиц дэвшил гарсан” гэж мэдэгджээ.

“Бид эвслийн орнуудтай санал нэгдэж байна. Украинд аюулгүй байдлын нухацтай баталгаа олгох, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үүрэг хүлээх нь маш чухал бөгөөд бид эдгээр асуудлаар хамтран ажилласаар байх болно” гэж Уиткофф X нийгмийн сүлжээний хуудсандаа бичсэн байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 13 цаг 10 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top