x

АНУ-ын тагнуулч Олдрич Эймс шоронд нас баржээ

АНУ-ын хамгийн аюултай тагнуулчдын нэг гэгддэг Олдрич Эймс Мэрилэнд муж улсын Камберленд хот дахь хорих ангид нас баржээ.

CBS телевизээр мэдээлснээр, тэрбээр 84 настай байсан байна. АНУ-ын Тагнуулын төв газрын сөрөх тагнуулын офицер асан Эймс 1994 оны дөрөвдүгээр сарын 28-наас хойш тагнуулын хэрэгт буруутгагдан, хугацаанаас өмнө суллагдах эрхгүйгээр бүх насаараа хоригдож байсан юм. Тэрбээр Зөвлөлт Холбоот Улсад, хожим нь ОХУ-д нууц мэдээлэл дамжуулж байжээ.

Эймс 100 гаруй нууц ажиллагааг илчилж, Барууны талд ажиллаж байсан 30 гаруй тагнуулчийн нэрийг задруулсны улмаас ТТГ-ын 10 ажилтан амиа алдсан байна.

Есөн жилийн турш КГБ-д “Колокол” гэх нууц нэрээр хоёр талд ажиллаж байсан Эймс ЗХУ-д ажиллаж байсан ТТГ-ын бараг бүх тагнуулчийг илчилжээ. Тэдний заримд нь ЗХУ-д ялын дээд хэмжээ буюу буудан хороох шийтгэл хүртэл оноосон байна.

1985 оны дөрөвдүгээр сард Зөвлөлтийн талд тагнуулчдыг барьж өгснийхөө хариуд тэрбээр 50 мянган ам.доллар авсан бөгөөд Зөвлөлт болон Оросын тусгай албадтай хамтран ажилласан есөн жилийн хугацаанд нийтдээ 2.5 сая орчим ам.долларын хөлс авчээ.

1983 онд Эймс дахин АНУ-д ирж, ЗХУ-ын нутаг дэвсгэрт явуулж буй ажиллагааг хариуцсан ТТГ-ын нэгжийн даргаар томилогдсон бөгөөд асар их хэмжээний нууц мэдээлэлд нэвтрэх болсон байна.

Түүнийг 1994 оны хоёрдугаар сарын 21-нд баривчлахаас ТТГ “дотоод дахь урвагч"-ийг илрүүлэх ажиллагааг аль хэдийн нэг жилийн турш идэвхтэй явуулаад байжээ.

Эймс гэм буруугаа хүлээж, мөрдөн шалгах ажиллагаанд хамтран ажилласан байна.

Эх сурвалж: CBS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 13 цаг 10 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top