x

Унгарт их цас орсноос үүүдэн тээврийн хөдөлгөөн саатаж, улс төрийн маргаан үүсчээ

Сүүлийн 10 жилийн хугацаанд үзэгдээгүй их хэмжээний цас орсны улмаас Унгарт нислэгүүд цуцлагдаж, төмөр замын хөдөлгөөн саатаж, авто замуудад түгжрэл үүссэн байна. Тус улсын Ерөнхий сайд Виктор Орбаны мэдээлснээр, цаг агаарын таагүй байдлаас үүдэлтэй уршгийг арилгах зорилгоор Дотоод хэргийн сайд Шандор Пинтерээр ахлуулсан шуурхай штабыг байгуулжээ.

Тээвэр, цахилгаан хангамж, хүнсний бүтээгдэхүүнээр хангах асуудлуудыг Унгарын Засгийн газрын хуралдаанаар мөн хэлэлцсэн байна. “Тээврийн цагдаа, цагдаагийн газар, түргэн тусламж, батлан хамгаалах хүч, эмнэлгүүд бүх хүчээ дайчлан ажиллаж байна” гэж Онцгой байдлын газрын албан ёсны төлөөлөгч Даниэль Мукич Будапешт хотноо болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Тэрбээр сүүлийн хоёр хоногт олон бүс нутагт 30 см хүртэл цас орсон бөгөөд цасны хэмжээ цаашид нэмэгдэх боловч цасанд боогдсон суурин газрууд байхгүй гэдгийг онцолсон байна. Авто зам, орон нутгийн замуудыг цэвэрлэхэд 800 гаруй техник ашиглаж, хэдэн мянган тонн давс, тусгай уусмал бэлдсэн байна.

Мөн Будапешт хотын Ференц Листийн нэрэмжит нисэх онгоцны буудалд сүүлийн 24 цагт 20 гаруй нислэг цуцлагдаж, олон нислэг саатсан байна. Барилга, тээврийн сайд Янош Лазарын мэдээлснээр, “сүүлийн 10 жил ийм хэмжээний цас орж байгаагүй бөгөөд төмөр замын бүх шугам ажиллаж байгаа хэдий ч галт тэрэгний хөдөлгөөнд саатал гарч байгаа ажээ. Тэрбээр хэлэхдээ зорчигч тээврийн галт тэргийн хөдөлгөөнийг эн тэргүүнд анхаарч байгаа бөгөөд хуваарийн дагуу хөдөлж байгаа бол зарим ачааны галт тэргийг түр зогсоосон гэжээ.

Цас орсны улмаас Будапештэд улс төрийн маргаан дэгджээ. Хотын зөвлөл дэх эрх баригч Фидес-Унгарын Иргэний холбоо намын бүлгийн дарга Александра Сенткирайи сөрөг хүчний намуудын эвслээс сонгогдсон нийслэлийн дарга Гергели Карачониг ажилдаа хайнга хандсан гэж буруутгажээ. Тэрбээр хэлэхдээ, нийтийн үйлчилгээний байгууллагуудын зохион байгуулалт муу байгаагийн улмаас “Будапешт зогсонги байдалд орсон”, нийтийн тээвэр муу ажиллаж, оршин суугчид бухимдалтай байна гэсэн байна.

Гэхдээ ТАСС агентлагийн сурвалжлагч нэгдүгээр сарын 7-нд Будапештийн төвийн дүүргүүдэд очиж үзэхэд метро, трамвай, автобусны үйлчилгээнд ноцтой саатал гараагүй байна. Гудамжинд цас их байсан ч авто зам, трамвайны замыг цэвэрлэсэн байжээ. Мөн нийтийн тээврийн буудлуудад хүн олноор цугласан байдал ажиглагдаагүй байна.

Цаг уурчдын мэдээлснээр, ойрын өдрүүдэд Унгарт болон Европын бусад орнуудад цас үргэлжлэн орох төлөвтэй байна. Өдөртөө 4-5 хэм хүйтэн, шөнөдөө -10 хэм хүртэл хүйтэн байх ажээ.

Эх сурвалж: TASS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 13 цаг 10 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top