x

Warner Bros. Discovery-ийн зөвлөл Paramount-ын саналыг няцаав

108 тэрбум ам.доллароор худалдан авах "Paramount Skydance" компанийн шинэ саналыг хүлээж авахгүй байхыг "Warner Bros. Discovery" компанийн захирлуудын зөвлөл хувьцаа эзэмшигчдэд хандан лхагва гарагт зөвлөжээ. Захирлуудын зөвлөл "Warner Bros."-ыг "Netflix"-тэй нэгтгэх нь илүү ашигтай, эрсдэл багатай гэж үзэж байгаа аж.

"Paramount"-ын сүүлд тавьсан санал хэд хэдэн гол заалтаараа Netflix-тэй байгуулсан нэгдэх гэрээнээс дутуу хэвээр байгааг бид олж харсан" гэж захирлуудын зөвлөлийн дарга Сэмюэл Ди Пьяцца мэдэгджээ.

Тэрбээр Paramount-ын санал нь одоо ч хангалттай ашигтай биш байгааг онцлон тэмдэглээд, үүнд хэд хэдэн эрсдэл байгаа гэжээ. Тухайлбал, маш их хэмжээний зээлээр санхүүжүүлэхээс гадна хэрэв хэлцлийг эцэслэж чадахгүй тохиолдолд "Warner Bros. Discovery"-гийн хувьцаа эзэмшигчдийг хамгаалах механизм байхгүй байгаа аж.

“Netflix-тэй байгуулсан гэрээ нь илүү их ашиг өгч, илүү тодорхой бөгөөд томоохон эрсдэл үүсгэхгүй, их зардал гаргахгүй” гэж Ди Пьяцца онцлон хэлсэн байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын дундуур "Warner Bros. Discovery"-гийн захирлуудын зөвлөл "Paramount"-ын саналаас татгалзаж, Netflix-тай нэгтгэхийг хувьцаа эзэмшигчдэд зөвлөж байсан юм. Гэсэн хэдий ч тус компанийг худалдан авахаар төлөвлөж байгаа гэдгээ "Paramount" мэдэгджээ.

Paramount компанийн гүйцэтгэх захирал Дэвид Эллисоны эцэг, Oracle компанийг хамтран үүсгэн байгуулагч Ларри Эллисон Warner Bros.-ийг худалдан авах саналыг хувьцааны санхүүжилтийн хүрээнд 40.4 тэрбум ам.долларын буцаан татах нөхцөлгүй хувийн баталгаа гаргахыг 12 дугаар сарын 22-нд зөвшөөрчээ.

"Warner Bros." компани кино, телевизийн студи болон HBO Max стриминг үйлчилгээгээ Netflix-д худалдах хэлэлцээ хийж эхэлсэн тухай хэвлэлүүд өнгөрсөн 12 дугаар сард мэдээлж байсан юм.

Уг мэдээлэл гарсны дараа Netflix компани Warner Bros.-ийн бүх хөрөнгийг 27.75 ам.доллароор буюу нэг хувьцааг 72 тэрбум ам.доллароор худалдан авах гэрээ байгуулснаа мэдэгдсэн бөгөөд компанийн нийт үнэлгээ 82.7 тэрбум доллар болсон байна.

Харин дараа нь "Paramount Skydance" компани илүү ашигтай нөхцөлөөр, 108 тэрбум ам.доллароор компанийг худалдан авахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: RIA Novosti

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 13 цаг 10 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top