x

Их Британи, Франц улсууд Украинд 15 мянган энхийг сахиулагч илгээнэ

Энхийн гэрээ байгуулагдсан тохиолдолд Их Британи, Франц улсууд энхийг сахиулах нэгдсэн хүчний бүрэлдэхүүнд 15 мянган цэргийг Украинд илгээнэ гэж The Times сонинд бичжээ.

Харин энэ тоо өмнө нь төлөвлөж байснаас илт цөөн бөгөөд эхний хувилбараар Францын цэргүүд дээр Их Британийн 10 мянган цэрэг нэмэгдэх ёстой байв. Гэтэл Их Британийн байнгын армид сургагдаж бэлтгэгдсэн ердөө 71 мянган цэрэг байгаа юм. Тэгэхээр одоо Британи, Францаас тус бүр 7500 цэргийг илгээхээр шийдвэрлэж байгаа бололтой. Гэсэн хэдий ч ийм тооны цэргийг дайчилна гэдэг бол мөн л амаргүй зорилт юм.

Францын Ерөнхийлөгч Э.Макрон телевизийн France 2 сувагт ярилцлага өгөхдөө “энэхүү цэргийн хүч нь байлдааны ажиллагаанд оролцохгүй бөгөөд фронтын шугамаас хол буюу баруун Украинд байрлана” гэлээ. Үүний сацуу Герман улс Украины ойролцоо буюу Польш эсвэл Румыний нутагт цэргээ байрлуулахад бэлэн байгаа ажээ.

Сануулан дурдахад, энэ сарын 6-ны өдөр “Украинд туслах хүсэлтэй улсуудын эвсэл”-д багтдаг орнууд Украинд аюулгүй байдлын баталгаа олгох тухай тунхаглалд гарын үсэг зурсан билээ. Үүний дараа Украин, Франц, Их Британи улсууд хэтийн зорилтын тухай өөр нэгэн тунхагийг баталсан бөгөөд энэ нь Их Британийн Ерөнхий сайд К.Стармерын хэлснээр, гал зогсоосны дараа Британи, Францын болон бусад түнш улсуудын цэргийг Украинд байрлуулах эрхзүйн үндсийг тавих ажээ. Тэрбээр мөн мэдэгдэхдээ, Их Британи, Франц хоёр гал зогсоох дэглэм тогтоосны дараа Украин даяар “цэргийн төвүүдийг” байгуулах бөгөөд зэвсэг техник хадгалах зориулалттай хамгаалагдсан объектуудыг барьж эхэлнэ гэлээ.

The Times: Европын орнууд 64 мянган хүнтэй цэргийн хүчийг бүрдүүлж чадахгүй

Их Британийн армийн Жанжин штабын дарга асан, адмирал Тони Радакин өнгөрсөн оны хавар Европын ижил зиндааны албан тушаалтнуудад хандан, энхийн гэрээ байгуулагдсан тохиолдолд 64 мянган хүнтэй цэргийн хүчийг Украинд илгээхэд бэлэн байгаа эсэхийг нь лавлажээ. Үүний хариуд Европын орнуудын батлан хамгаалахын сайд нар мэдэгдэхдээ “ийм хэмжээний хүчийг дайчлах ямар ч боломжгүй, тэр ч байтугай 25 мянган цэрэг бол хамгийн дээд боломж” гэжээ.

Литва улсын Батлан хамгаалахын сайд Довиле Шакалене хэлэхдээ “Орос 800 мянган цэрэгтэй, хэрвээ бид 64 мянган цэрэг гаргаж чадахгүй бол энэ нь бидний сул талыг харуулж байна” гэлээ. The Times сонины эх сурвалжийн ярьснаар, НАТО-гийн зүүн жигүүрийн улсууд Украинд цэргээ илгээхээс болгоомжилж буйн учир нь гэвэл, цэрэг илгээх нь хилийн хамгаалалтыг сулруулах ажээ. Украинд цэргээ илгээсэн үед Оросын цэрэг довтлох вий хэмээн Литва улс болгоомжилж байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 13 цаг 10 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top