x

АНУ Гренландыг нэгтгэхийн тулд оршин суугчдад нь нөхөн төлбөр олгохыг хэлэлцэж байна

Гренландыг Дани улсаас салгаж, АНУ-д нэгтгэх тухай яригдаж буй энэ үед Америкийн албаны хүмүүс тус арлын оршин суугчдад нэг удаагийн нөхөн төлбөр олгох асуудлыг хэлэлцжээ.

Энэ тухай нөхцөл байдлыг сайн мэдэх дөрвөн эх сурвалж ярьсан байна. Нэрээ нууцалсан хоёр эх сурвалжийн мэдээллээр, нэг хүнд 10-100 мянган ам.доллар олгох асуудлыг хэлэлцсэн боловч тодорхой хэмжээ, олгох механизмыг тохиролцоогүй ажээ. Хэлэлцүүлэгт Цагаан ордны туслахууд оролцсон байна.

Дани улсад харьяалагддаг өөртөө засах эрх бүхий Гренландын оршин суугчдад шууд төлбөр олгох нь 57 мянган хүн амтай тус арал дээр хяналтаа тогтоох гэсэн АНУ-ын оролдлогуудын нэг хувилбар юм. Гренландыг худалдахгүй гэж Копенгаген, Нүүкийн эрх баригчид мэдэгдэж буй энэ үед уг асуудлыг хэлэлцжээ. Харин Даниас улс төр, эдийн засгийн хувьд хамааралт байдлаас ангижирч, тусгаар тогтнох талаар удаан хугацаанд ярилцаж буй гренландчуудын хувьд мөнгө олгох хувилбарыг “басамжлан доромжилсон хэрэг” хэмээн хүлээн авч магадгүй юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тус арлыг АНУ-д хавсарган нэгтгэх шаардлагатай гэдгийг хэдэнтээ мэдэгдэж байсан билээ. Эхний бүрэн эрхээ хэрэгжүүлж байхдаа тэрбээр арлыг худалдан авах санал тавьж байсан бол өнгөрсөн оны 3 дугаар сард түүнийг АНУ-д нэгтгэх боломжтой хэмээн мэдэгдээд, татгалзсан тохиолдолд Данийн бараанд худалдааны өндөр татвар ногдуулна гэж сүрдүүлж байв. Харин Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен үүнийг эсэргүүцэж, Гренланд бол Данийн хаант улсын нэг хэсэг хэмээн мэдэгджээ.

Сануулан дурдахад, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Конгресст мэдэгдэл хийхдээ “Трамп Гренландыг эзлэх авах бус харин худалдан авахаар төлөвлөж байна” гэсэн юм. Харин Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч К.Ливитт мэдэгдэхдээ, Гренландад довтлон орох хувилбарыг Трамп үгүйсгэхгүй байна гэсэн байна.

Ирэх долоо хоногт М.Рубио Данийн албаны хүмүүстэй уулзаж, нөхцөл байдлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 13 цаг 10 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top