x

Э.Макрон: Франц улс ЕХ-Меркосурын хэлэлцээрийг эсэргүүцэн санал өгнө

Европын Холбоо ба Өмнөд Америкийн орнуудын хооронд байгуулахаар төлөвлөж буй худалдааны томоохон хэлэлцээрийг батлах санал хураалтад Франц улс эсэргүүцсэн санал өгнө гэж Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон пүрэв гаригт мэдэгджээ.

Францын фермийн аж ахуй эрхлэгчид энэхүү хэлэлцээрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн Парис руу орох замууд болон Ялалтын хаалга зэрэг дурсгалт газруудыг пүрэв гаригт бүслэн хаасан байна. 

Хэт барууны үзэл баримтлалтай “Хөдөө аж ахуйн зохицуулалт” хөдөлгөөний тариаланчид МЕРКОСУР эдийн засгийн холбоотой байгуулахаар төлөвлөж буй худалдааны хэлэлцээр нь Европын Холбооны орнуудад хямд үнэтэй хүнсний бүтээгдэхүүн ихээр хэмжээгээр оруулж ирэх учраас  Парист эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахыг уриалжээ.

Европын Комиссоос “чухал үүрэг амлалт” авсан хэдий ч Франц улс баасан гаригт уг хэлэлцээрийг батлахыг эсэргүүцсэн санал өгнө гэж Э.Макрон олон нийтийн сүлжээгээр мэдэгдсэн байна.  

“Хэлэлцээрт гарын үсэг зурах нь түүхийн төгсгөл биш юм. Би Европын Комиссоос авсан үүрэг амлалтуудыг бүрэн биелүүлэхийн зэрэгцээ тариаланчдаа хамгаалахын төлөө тэмцсээр байх болно” гэж тэрбээр нийгмийн сүлжээнд бичжээ.

Ирланд улс мөн уг хэлэлцээрийг эсэргүүцсэн санал өгнө гэж тус улсын Ерөнхий сайд Саймон Харрис өмнө нь мэдэгджээ. Гэхдээ Европын Комисс Италийн дэмжлэгийг авч чадсан тул уг гэрээ баасан гаргийн санал  хураалтаар батлагдах магадлал өндөр байна.

Гуравдугаар сард болох орон нутгийн сонгууль болон 2027 онд Макроны оронд шинэ ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн өмнө  хэт барууны улс төрийн намуудын чансаа өсөж байгаагаас шалтгаалан уг худалдааны хэлэлцээр нь Францын Засгийн газрын хувьд улс төрийн эмзэг  сэдэв болоод байгаа юм. 

Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 13 цаг 11 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top