x

Google-ийн зах зээлийн үнэлгээ долоон жилийн дараа Apple-ийг давлаа

Google-ийн толгой компани болох Alphabet-ийн зах зээлийн үнэлгээ 3.88 их наяд ам.долларт хүрснээр сүүлийн долоон жилийн хугацаанд анх удаа "Apple"-аас давлаа. Үнэлгээ ийнхүү өссөн нь Google компани хиймэл оюуны технологид ихээхэн хөрөнгө оруулж байгаа, мөн Apple-ын хувьцааны үнэ буурсантай холбоотой.

Нэгдүгээр сарын 7-ны өдрийн арилжааны дүнгээр Google компанийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 3.88 их наяд ам.доллар, харин Apple-ийнх 3.84 их наяд ам.доллар болсон байна.

Нэг өдрийн дотор Google-ийн хувьцааны үнэ 2-оос дээш хувиар өссөн бол Apple-ийн хувьцаа сүүлийн таван хоногт 4-өөс дээш хувиар буурсан байна. Шинжээчид энэ өөрчлөлтийг Google хиймэл оюун ухааны салбарт эрчимтэй хөрөнгө оруулж байгаа, харин Apple хоцорч буйтай холбон тайлбарлажээ.

2025 онд Google АНУ-ын хөрөнгийн зах зээл дээрх хамгийн амжилттай компаниудын нэг болсон байна. Тухайлбал, тус компани хиймэл оюунд зориулсан Ironwood нэртэй шинэ чипээ танилцуулж, мөн хиймэл оюуны шинэ "Gemini 3" загвараа гаргажээ. Өнгөрсөн онд Google-ийн хувьцаа 65 хувиар өссөн нь 2009 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

Үүлэн технологийн бизнес гэдэг нь компаниуд өөрийн гэсэн үнэтэй тоног төхөөрөмж худалдан авахын оронд интернэтээр дамжуулан сервер, программ хангамж, өгөгдөл хадгалах нөөцийг ашиглахыг хэлнэ. Энэ нь компаниудад уян хатан ажиллах, зөвхөн ашигласан нөөцдөө төлбөр төлөх, хэрэгцээндээ тохируулан тэлэх боломж олгодог. 2025 оны эхний есөн сарын хугацаанд Google компани үүлэн салбарт 1 тэрбум гаруй ам.долларын үнийн дүнтэй томоохон гэрээнүүд байгуулсан нь өмнөх хоёр жилийнхийг нийлүүлснээс ч өндөр үзүүлэлт юм.

Харин Apple компани 2022 оны сүүлчээр ChatGPT гарснаас хойш эхэлсэн хиймэл оюун ухааны өрсөлдөөнд бараг оролцоогүй хэвээр байна. Тус компани хиймэл оюунд суурилсан Siri-ийн шинэ хувилбарыг 2025 онд танилцуулахаар төлөвлөж байсан ч 2026 онд болгон хойшлуулжээ.

Эх сурвалж: UNN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 12 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top