x

Хятад, Орос, Ираны хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилт эхэллээ

Хятад, Орос, Иран улсууд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын /ӨАБНУ/ тэнгисийн орон зайд долоо хоног үргэлжлэх тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт эхэллээ.  

Уг сургуулилалтыг “усан тээврийн аюулгүй байдал болон далайн эдийн засгийн үйл ажиллагааг хамгаалах зорилготой “БРИКС+” ажиллагаа" хэмээн ӨАБНУ мэдэгдсэн байна. 

“БРИКС +” бол анх Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийг багтааж байсан геополитикийн эвслийн өргөтгөсөн хэлбэр бөгөөд тус эвсэлд оролцогч орнууд үүнийг АНУ болон Барууны эдийн засгийн ноёрхлыг сөрж буй хүч гэж үздэг. Одоогоор тус бүлэгт зургаан улс нэмэгдэн ороод байна.

Хэдийгээр ӨАБНУ нь Хятад, Оростой тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилалтыг тогтмол зохион байгуулдаг боловч энэ удаагийн сургуулилалт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа болон Хятад, Иран, Өмнөд Африк, Бразил зэрэг “БРИКС+”-ийн хэд хэдэн улс хооронд харилцаа таагүй байгаа үед болж байна. 

БРИКС-ийн өргөтгөсөн хувилбарт одоо Египет, Индонез, Саудын Араб, Этиоп, Арабын Нэгдсэн Эмирт Улс багтаж байна.

Сургуулилалтыг нээх ёслолыг Хятадын зэвсэгт хүчний төлөөлөгчид удирдан явуулсан бөгөөд Бразил, Египет, Этиоп улсууд ажиглагчаар оролцож байгаа ажээ.

“WILL FOR PEACE 2026 сургуулилалтад БРИКС+ орнуудын тэнгисийн цэргийн хүчин оролцож, далай тэнгис дэх аюулгүй байдлыг хангах хамтарсан ажиллагаа явуулж, харилцан уялдаа холбоотой ажиллах чадвараа сайжруулж байна” гэж Өмнөд Африкийн армийн мэдэгдэлд дурдсан байна. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БРИКС-ийн орнуудыг “АНУ-ын эсрэг бодлого” явуулж байна хэмээн буруутгаж, өнгөрсөн оны нэгдүгээр сард тус эвсэлд багтдаг бүх оронд 10 хувийн худалдааны татвар нэмж ногдуулна гэж сүрдүүлж байсан юм.

Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафосагийн эвслийн хоёр дахь том нам болох, Барууныг дэмжигч Ардчилсан холбоо уг сургуулилалтыг “төвийг сахисан бодлогод" харшилж байна” хэмээн мэдэгдээд, БРИКС нь “Өмнөд Африкийг геополитикийн тоглоомд оролцогч гадуурхагдсан улсуудын хөзөр болгосон” гэж шүүмжилжээ.

Харин Матебула энэ шүүмжлэлийг няцааж, “Энэ бол улс төрийн хэлэлцээр биш, АНУ-ын эсрэг чиглэсэн ямар ч дайсагнал байхгүй. Өмнөд Африк АНУ-ын тэнгисийн цэргийн хүчинтэй ч мөн адил тогтмол сургуулилт хийдэг” гэж мэдэгдсэн байна.

“Энэ бол тэнгисийн цэргийн сургуулилалт. Бидний зорилго бол чадавхаа сайжруулах, мэдээлэл солилцох явдал” хэмээн тэрбээр онцолжээ.

Reuters 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 12 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top