x

Нобелийн Энх тайвны шагналыг шилжүүлэх боломжгүй

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадо Нобелийн Энх тайвны шагналаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад шилжүүлэн өгч магадгүй гэх мэдээллийг уг шагналыг олгодог байгууллага болох Норвегийн Нобелийн хүрээлэн няцаажээ. 

“Норвегийн Нобелийн хороо болон Норвегийн Нобелийн хүрээлэн Энх тайвны шагналын статусын тогтвортой байдлын талаар тайлбар хийнэ үү гэсэн олон хүсэлтийг хүлээн авч байна. Нобелийн шагналыг олгосноос хойш уг шагналыг цуцлах, хуваах, эсвэл бусдад шилжүүлэх боломжгүй. Шагналыг олгох шийдвэр нь эцсийнх байдаг бөгөөд мөнхөд хүчин төгөлдөр үлддэг” гэж тус хүрээлэнгийн мэдэгдэлд онцолсон байна.

Өмнө нь Мачадо шагналаа Венесуэлийн удирдагч Николас Мадурог баривчлах ажиллагааг удирдан явуулсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад шилжүүлэх эсвэл АНУ-ын Ерөнхийлөгчтэй хуваалцахыг хүсэж байгаагаа мэдэгдсэн юм. 

“Мэдээж би өөрийн биеэр түүнд хэлмээр байна. Учир нь энэ шагнал бол Венесуэлийн ард түмнийх, бид үнэхээр түүнд шагналыг өгөхийг, түүнтэй хуваалцахыг хүсэж байна” гэж Мачадо нэгдүгээр сарын 5-нд Fox News телевизийн хөтлөгч Шон Хэннитид ярьжээ. “Түүний (Трамп) хийсэн зүйл бол түүхэн үйл явдал. Энэ бол ардчилсан өөрчлөлтөд хийсэн асар том алхам” гэж тэрбээр дүгнэн хэлсэн байна.

Шагнал олгосныг зарласнаас хойш Мачадо уг шагналыг Трампад болон Венесуэлийн ард түмэнд зориулж байгаагаа мэдэгдэж  байсан юм.

Мачадо дээрх мэдэгдлийг Трамп өөрийг нь Венесуэлийн түр Ерөнхийлөгчөөр томилох явдлыг шууд үгүйсгэсний дараа хийжээ. The Washington Post сонинд бичсэнээр, энэ нь Мачадо Трампад Нобелийн Энх тайвны шагналыг өгөөгүйтэй холбоотой байжээ. “Хэрвээ тэрбээр татгалзаж, би энэ шагналыг авах эрхгүй, учир нь энэ шагнал бол Трампынх" гэж хэлсэн бол өнөөдөр тэрбээр Венесуэлийн Ерөнхийлөгч байх байлаа” гэж нэрээ нууцалсан эх сурвалж ярьсан байна.

Одоогоор Цагаан ордны тэргүүн Венесуэлийн түр Ерөнхийлөгчөөр Мадурогийн үед дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Делси Родригезийг дэмжиж байгаа гэж AP агентлаг мэдээлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 12 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top