x

"Оройтоогүй дээрээ" АНУ-тай хэлэлцээр байгуулахыг Кубад уриалав

Куба улс “оройтоогүй дээрээ” АНУ-тай хэлэлцээр байгуулах хэрэгтэй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт "Truth Social" сошиал хуудсандаа мэдэгджээ.

Түүний хэлснээр “олон жилийн турш Куба улс Венесуэлээс нийлүүлдэг их хэмжээний нефть, санхүүгийн дэмжлэгээр амьдарч ирсэн” бөгөөд үүний хариуд 1999-2013 онд Венесуэлийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Уго Чавес, мөн нэгдүгээр сарын 3-нд АНУ-ын армийн тусгай хүчнийхний баривчилсан Венесуэлийн удирдагч Николас Мадурод “аюулгүй байдлыг хангах үйлчилгээ” үзүүлж ирсэн гэжээ. Гэвч одоо нөхцөл байдал өөрчлөгдөнө гэж Трамп бичсэн байна. “Цаашид Кубад нефть ч, мөнгө ч ирэхгүй. Би Кубын эрх баригчдад хандаж хэлэхэд оройтохоосоо өмнө АНУ-тай хэлэлцээр байгуулахыг зөвлөж байна” хэмээн тэрбээр анхааруулсан байна. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч яг ямар хэлэлцээрийг хэлж байгаагаа, мөн Куба улс ямар үр дагавартай тулгарах талаар  тодорхой дурдсангүй.

Кубын эрх баригчид Трампын мэдэгдэлд эрс дургүйцэж байгаагаа илэрхийлжээ. “Куба улс аюулгүй байдлыг хангах үйлчилгээ үзүүлснийхээ төлөө аль нэг улсаас мөнгөн эсвэл материаллаг хэлбэрээр ямар нэгэн төлбөр авдаггүй, хэзээ ч авч байгаагүй” хэмээн Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригес ням гарагт X нийгмийн сүлжээний хуудсандаа онцлон тэмдэглэжээ.

“АНУ-аас ялгаатай нь гэвэл, манай улс бусад улс оронд хөлсний цэрэг ашиглах, дарамт шахалт үзүүлэх, эсвэл цэргийн хүчээр сүрдүүлэх үйл ажиллагаа явуулдаггүй” гэж нийтлэлд дурджээ. “Куба улс бусад аливаа улсын нэгэн адилаар зах зээлээс шатахуун, түлш импортлох бүрэн эрхтэй. Мөн АНУ-ын нэг талын албадлагын арга хэмжээнд захирагдахгүйгээр, хөндлөнгийн оролцоогүйгээр худалдаа, эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх бүрэн эрхтэй” гэж сайд онцолсон байна.

“АНУ их гүрний дээрэнгүй үзлээр дураараа авирлаж, Куба болон дэлхийн энэ тал бөмбөрцөгт төдийгүй даян дэлхийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байна” гэж Кубын Гадаад хэргийн сайд мэдэгдлээ. 

Эх сурвалж: Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 12 цаг 16 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top