x

“Алтан бөмбөрцөг” гардуулах үеэр ICE-ийг эсэргүүцэв

“Алтан бөмбөрцөг” шагналыг гардуулах ёслолын үеэр алдартнууд Миннеаполис хотод машиндаа буудуулж амиа алдсан Рене Гудын дурсгалыг хүндэтгэж, Цагаачлал, гаалийн албыг (ICE) эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн тэмдэг зүүсэн байлаа.

"Be Good", "ICE OUT" гэсэн бичиг бүхий хар цагаан өнгийн тэмдгүүд нь өнгөрсөн оны харьцангуй улс төрөөс ангид уур амьсгалтай байсан ёслолтой харьцуулахад энэ оны ёслолд улс төрийн өнгө аяс нэмж өгчээ. Жүжигчин Марк Руффало улаан хивсний ёслолын үеэр ийм тэмдэг зүүсэн байв. 

Миннеаполист хэрэг гарсны дараа АНУ даяар Рене Гуд амиа алдсан хэрэгт хариуцлага тооцохыг шаардсан жагсаалууд болжээ. Мөн Портленд хотод буудалцаан болсон ба хил хамгаалах албаны ажилтнууд хоёр хүнийг шархдуулсан байна. Зарим эсэргүүцлийн жагсаалын үеэр жагсагчид ба цагдаа нарын хооронд мөргөлдөөн болжээ. 

“Бидэнд иргэний нийгмийн бүх давхаргын дуу хоолой хэрэгтэй. Бидэнд нийгмийн уур амьсгалыг илэрхийлэгч уран бүтээлчид, урлагийнхан хэрэгтэй” гэж ICE-ийг эсэргүүцсэн ажиллагааг зохион байгуулагчдын нэг болох Working Families Power байгууллагын гишүүн Нелини Стамп мэдэгджээ.

Стамп болон латин америкчуудын хүний эрхийг хамгаалах “Maremoto” байгууллагын гүйцэтгэх захирал Жесс Моралес Рокетто нар “ICE OUT” тэмдгүүдийг тараах ажлыг санаачилсан байна. Соёл, урлагийн томоохон үйл явдлууд олон сая үзэгчийг нийгмийн асуудлуудад анхаарлаа хандуулахад хүргэнэ гэж тэд үзэж байгаа ажээ. 

Моралес Рокетто “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолын үеэр болсон ийм төрлийн акцид гурав дахь жилдээ оролцож байгаа аж. Өнгөрсөн онд тэрбээр Трампын засгийн газрын цагаачлалын бодлогыг эсэргүүцэхийг уриалж байжээ. Харин Стамп 1973 оны “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын үеэр жүжигчин, идэвхтэн Сачин Литлфезер Холливудад уугуул америкчуудыг ялгаварлан гадуурхаж байгааг эсэргүүцэн Марлон Брандогийн нэрийн өмнөөс "Загалмайлсан эцэг" киноны шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг авахаас татгалзаж байсныг дурдсан байна. 

Тэмдгүүдийг шагнал гардуулах ёслол эхлэхээс өмнө болдог үдэшлэгүүдийн үеэр, мөн улаан хивсний ёслолд оролцохоор ирсэн алдартнуудад тараасан нь энэхүү акцид алдартнууд төдийгүй идэвхтнүүдийг хамруулж чаджээ. 

"Алтан бөмбөрцөг" шагнал гардуулах 83 дахь удаагийн ёслол Лос-Анжелес хотын "Beverly Hilton" зочид буудалд болж байгаа бөгөөд "CBS" телевиз, "Paramount+." стриминг платформоор шууд дамжуулж байна. 

Эх сурвалж: Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 12 цаг 16 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top