x

Иранд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 500 гаруй хүн амиа алджээ

Ираны засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалын үеэр 500 гаруй хүн амиа алдсан тухай хүний эрхийг хамгаалагчид мэдээлжээ.

Тус улсын Ерөнхийлөгч Масуд Пезешкиан гашуудалд нэгдэхээ мэдэгдэж, иргэдийг нэгдүгээр сарын 12-нд болох үндэсний маршид оролцохыг уриалсан байна.

Амиа алдсан хүмүүсийн 490 нь жагсагчид, 48 нь Ираны хүчний байгууллагуудын ажилтнууд байна. Human Rights Activists News Agency (HRANA) байгууллагын мэдээлснээр, мөн 10 мянга орчим хүнийг баривчилжээ. Эсэргүүцлийн жагсаалын үеэр хэчнээн хүн амиа алдсан талаар эрх баригчид одоогоор албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.

Үүний зэрэгцээ, Иранд нөхцөл байдал хурцдаж байгаатай холбогдуулан бусад улсууд хөндлөнгөөс оролцох талаар хэлэлцэж эхэлжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нар АНУ-ын авч хэрэгжүүлж болох алхмуудын талаар зөвлөлдсөн байна.

Wall Street Journal сонинд бичсэнээр, Ираны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах, цэргийн цохилт өгөх, мөн кибер зэвсэг ашиглан засгийн газрын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх, жагсаал, эсэргүүцлийн хөдөлгөөнийг цахимаар дэмжих зэрэг хувилбаруудыг долоо хоногийн эхээр хэлэлцэх төлөвтэй байна.

Ираны риалын ханш огцом унасны улмаас худалдаачид өнгөрсөн оны 12 дугаар сарын 29-нд эсэргүүцлийн жагсаал хийж эхэлжээ. 12 дугаар сарын 30-нд оюутнууд жагсаалд нэгдсэн байна. 2026 оны нэгдүгээр сарын 2-нд гудамжинд үл таних зэвсэглэсэн хүмүүс гарч ирснээр үймээн самуун дэгдээгчид болон хууль сахиулагчдын хооронд зэвсэгт мөргөлдөөн дэгджээ.

Эх сурвалж: Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 12 цаг 16 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top