x

Луврын музейн тасалбарын үнийг нэмэгдүүлэв

Европын Холбооны /ЕХ/ гишүүн бус улсуудын иргэд, жуулчид Луврын музей, Версалийн цайз болон бусад соёлын дурсгалт газруудын тасалбарыг даваа гаргаас эхлэн нэмэгдүүлсэн үнээр худалдан авч байна.

Үнийн энэхүү бодлого нь “соёлын өвийг хамгаалах ажлыг санхүүжүүлэхэд чиглэсэн” гэж тайлбарлаж байгаа боловч Францын үйлдвэрчний эвлэлийн холбоодын зүгээс эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм. Учир нь, Европын бусад улсууд болон АНУ-д ийм арга хэмжээ авч байсан тохиолдол огт үгүй ажээ.

Даваа гаргаас эхлэн Европын бус иргэд Луврын музейг үзэхдээ 32 евро төлж эхэлсэн нь ЕХ-ны орнуудын иргэдийн төлж буйтай харьцуулахад 45 хувиар илүү байна. Мөн Шамбор цайзад нэвтрэх тасалбарын үнэ 31 евро болсон нь тус холбооны улсуудын иргэдийн төлж буйгаас 10 еврогоор илүү болжээ. Мөн лхагва гаргаас эхлэн Версалийн цайзын тасалбар 3 еврогоор нэмэгдэнэ.

Францын Соёлын яамны мэдээллээр, энэ онд Консьержери цайз, Сент-Шапель сүм, Опера Гарнье дуурийн театрыг үзэх тасалбарын үнэ мөн адил нэмэгдэх ажээ.

“ЕХ-нд багтдаггүй улсуудын жуулчдын нэмэлт төлбөрийг үндэсний соёлын өвийн объектуудыг сэргээн засах ажлыг санхүүжүүлэхэд зарцуулна. Францчууд өөрсдөө бүхнийг төлөх ёсгүй” гэж Францын Соёлын сайд Рашида Дати 2024 оны сүүлчээр үнэ нэмсэн үндэслэлээ тайлбарлахдаа хэлж байв.

Харин Бельгийн хэвлэлд бичсэнийг үзвэл, Европ, АНУ-д ингэж үнэ нэмдэг жишиг огт байхгүй, тухайлбал, Лондон дахь Британийн музейг үнэ төлбөргүй үздэг, Амстердамын Рейксмузеум, Мадридын Прадо, Берлиний Үндэсний галерейг үзэж буй хүмүүсийг газарзүйн гарал үүслээр нь ялгаварладаггүй гэсэн байна.

Соёлын яамны тооцоолсноор, тасалбарын үнийг нэмснээр жилд 20-30 сая еврогийн нэмэлт орлого олох бөгөөд уг мөнгийг Луврын засварлах 1 тэрбум еврогийн өртөгтэй, Францын Ерөнхийлөгчийн санаачилсан төслийг санхүүжүүлэхэд зарцуулах ажээ.

Эх сурвалж: Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 12 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top