x

Кипрт авлигын дуулиан дэгдэж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга огцорлоо

Хэд хэдэн албан тушаалтнууд авлигын сүлжээний схемийг хэлэлцэж буйг харуулсан дүрс бичлэг цацагдсаны дараа Киприйн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Хараламбос Хараламбус албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгчээ.

Мөн Нийгмийн дэмжлэгийн хараат бус агентлагт /AFKS/ хашдаг албан тушаалаасаа Ерөнхийлөгч Никос Христодулидисын эхнэр Филиппа Карсера халагдсан байна.

Нэгдүгээр сарын 8-нд буюу Кипр улс Европын Холбооны зөвлөлийг хагас жилийн хугацаанд даргалах болсноос хойш яг долоо хоногийн дараа Х нийгмийн сүлжээгээр дээрх дуулиант бичлэг цацагджээ.

Уг бичлэгт Хараламбусаас гадна Эрчим хүчний сайд асан Георгис Лаккотрипис, барилгын Cyfield компанийн захирал Георгис Хрисоху нар ярилцаж буй нь харагдана. Ярилцах явцад Лаккотрипис хэлэхдээ, ерөнхийлөгчийн кампанит ажилд хамгийн дээд тал нь нэг сая евро хандивлахыг хуулиар зөвшөөрсөн гэдгийг дурдаж байгаа нь сонсогдоно.

Бичлэгийг хийсэн хүмүүсийн ярьснаар, үйлчилгээ үзүүлж, хүсэлтийг нь түргэвчилсэн байдлаар шийдсэний хариуд Киприйн Ерөнхийлөгчид мөнгө дамжуулдаг схем байдаг ажээ. Түүнээс гадна, Ерөнхийлөгчийн эхнэрийн ажилладаг AFKS агентлагт мөнгө хандивласан зарим хөрөнгө оруулагчид төрийн тэргүүнтэй биечлэн уулздаг гэнэ.

зураг дээр: Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Хараламбос Хараламбус

Киприйн засгийн газар энэхүү бичлэгийг “эвлүүлэг хийх замаар бусдыг гутаах гэсэн хорон санаатай үйлдэл” гэж дүгнэжээ. Тус улсын тусгай албад бичлэгийн эх үүсвэрийг тогтоохын тулд АНУ, Израилаас тусламж авахаар хандсан байна. Киприйн хэвлэлүүдэд бичиж байгаагаар, яриаг нууцаар бичиж авсан хүмүүс өөрсдийгөө Нидерландын бизнесменүүд гэж танилцуулсан аж.

Харин сайд асан Лаккотрипис өөрийнх нь эсрэг гүтгэлгийг шалгуулахаар цагдаагийн газарт өргөдөл гаргасан бол Тамгын газрын дарга Хараламбус хэлэхдээ “миний бие ерөнхийлөгчийн нэр хүндийг, улс орны имижийг гутаах гэсэн санаатай оролдлогын золиос боллоо” гэж мэдэгдсэн байна. Ерөнхийлөгчийн эхнэр мөн өргөдөл гаргаж “хуурамч мэдээлэл, гүтгэлгийн бай” болсон гэдгээ дурджээ.

ЕХ-ны зөвлөлийг даргалж буй Кипрт тавдугаар сард болох парламентын сонгуулийн өмнө ийнхүү авлигын дуулиан дэгдлээ. Эвслийн засгийн газарт багтдаг улс төрийн намууд мэдэгдэл гаргаж, дуулиант хэргийг нэн даруй шалгахыг шаардсаны зэрэгцээ засгийн газрыг дэмжихээ зогсоож магадгүй гэдгээ илэрхийлжээ.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 12 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top