x

Реал Мадридын дасгалжуулагчаар Арбелоаг томилжээ

2010 оны дэлхийн аварга Альваро Арбелоа Испанийн хөл бөмбөгийн “Реал” клубийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон тухай тус клубийн хэвлэлийн алба мэдээлжээ.

Харин өдгөө 42 настай испани мэргэжилтэнтэй байгуулсан гэрээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.

Арбелоа 18 наснаасаа (2001 онд) “Реал”-ын залуучуудын багаас хөлбөмбөгчний замналаа эхлүүлжээ. 2006 онд тэрбээр “Депортиво” баг руу шилжсэн бол 2007 оны өвөл Английн “Ливерпүүл” клуб түүнийг худалдан авсан бөгөөд тэрбээр хоёр жил хагасын хугацаанд тус багт тоглосон байна. 2009 онд Арбелоа “Реал”-д буцаж иржээ. 2016 оны зун нэг жилийн хугацаатай гэрээг Английн “Вест Хэм”-тэй байгуулж байв. 

“Реал”-ын бүрэлдэхүүнд Арбелоа  Аваргуудын лигт хоёр удаа (2013/14, 2015/16), Испанийн аварга шалгаруулах тэмцээнд мөн хоёр удаа (2011/12) түрүүлж, Испанийн цомыг (2010/11, 2013/14) хүртэж байжээ. Мөн Испанийн супер цом (2012), УЕФА-гийн Супер цом (2014) болон клубүүдийн дэлхийн аваргад (2014) түрүүлсэн байна. Испанийн шигшээ багт 2008-2013 онд хамгаалагчаар тоглож, 58 тоглолтод оролцохдоо дэлхийн аваргаар (2010) шалгарч, Европын аварга шалгаруулах тэмцээнд (2008, 2012) хоёр удаа түрүүлж байв.

2020 оноос Арбелоа “Реал” клубийн янз бүрийн насны багуудыг дасгалжуулж байгаа бөгөөд 2025 онд залуучуудын багийг удирдаж эхэлсэн байна.

Одоогийн байдлаар “Реал” баг Испанийн аварга шалгаруулах тэмцээний 19 тойргийн дараах байдлаар 45 оноотойгоор хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байна. Харин Аваргуудын лигт 12 оноогоор 7 дугаар байрт явж байгаа бөгөөд хоёр тоглолт хийх дутуу байна. Арбелоагийн удирдлага дор тус баг анхны тоглолтоо нэгдүгээр сарын 14-нд хийнэ. Тодруулбал “Реал” Испанийн цомын 1/8 шигшээд “Альбасете” багийн талбайд тоглоно.

Эх сурвалж: TASS

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 8 цаг 22 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top