x

Европын Холбоо, Их Британи Ираны эсрэг шинэ хориг тавихаар төлөвлөж байна

Иранд өрнөж буй эсэргүүцлийн ажиллагааны явцад амиа алдсан хүмүүсийн тоо өссөөр байгаа энэ үед Европын Холбоо ба Их Британийн эрх баригчид Техраны эсрэг дахин шинээр хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна.

“Амиа алдсан хүмүүсийн өссөөр байгаа нь үнэхээр аймшигтай. Хэтэрхий их хүч хэрэглэж, эрх чөлөөг хязгаарласаар буйг би эрс зэмлэн буруушааж байна” гэж Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ. Хүний эрхийг зөрчиж буй Ираны Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын эсрэг хориг арга хэмжээг хэдийн авсан гэдгийг тэрбээр мөн дурдсан байна.

ЕХ-ны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Каяа Калластай нягт хамтран ажиллаж, эсэргүүцлийг хэрцгийгээр нухчин дарж буй этгээдүүдэд тавих хоригийг удахгүй танилцуулна хэмээн фон дер Ляйен хэлээд “эрх чөлөөний төлөө эрэлхэгээр тэмцэж буй Ираны ард түмэнтэй бид эв санааны нэгдэлтэй байна” гэж мэдэгдлээ.

Өчигдөр буюу мягмар гарагт Их Британийн Гадаад хэргийн сайд Иветт Купер мэдэгдэхдээ, тус улсын хууль тогтоогчид Техраны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байгааг дурдсан байна. Эдгээр хориг нь санхүү, эрчим хүч, тээвэр болон аж үйлдвэрийн чухал салбаруудыг хамрах ажээ. “Дэлхий даяараа Иранд болж буй үйл явдлыг ажиглаж байна, Их Британи улс цаашдаа харгислал үйлдэж буй дэглэмийг зэмлэн буруушааж, манай улсын эрх ашгийг хамгаалахын тулд шаардлагатай арга хэмжээнүүдийг авах болно” гэж сайд мэдэгдлээ.

Мөн өдөр Их Британийн ГХЯ-наас Лондонд суугаа Ираны элчин сайдыг дуудан ирүүлжээ. Түүнчлэн Герман, Франц, Италийн Гадаад хэргийн сайд нар болох Йоханн Вадефуль, Жан-Ноэл Барро, Антонио Таяни нар Ираны элчин сайдуудыг дуудан ирүүлсэн байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 12 цаг 15 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top