x

Армени, АНУ тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх хамтарсан компани байгуулна

Армени, Америк хоёр улс "Олон улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Трампын зам" (TRIPP) төслийн хүрээнд Арменийн тээврийн чиглэлүүдийг хөгжүүлэх хамтарсан компани байгуулахаар тохиролцжээ.

“TRIPP бол Арменийн нутаг дэвсгэрээр саадгүй дамжин өнгөрөх олон төрлийн тээврийн чиглэлийг бий болгох зорилготой” гэж АНУ-ын Төрийн Департаментын мэдэгдэлд дурдсан байна. Мөн төслийн замын зураглалд дурдсанаар, TRIPP төслийг "Арменийн нутаг дэвсгэр дээрх транзит тээврийн тодорхой маршрутын хүрээнд, ирээдүйд нарийвчлан судлах газруудад боловсруулж, төсөл хэрэгжих нутаг дэвсгэр дэх Арменийн бүрэн эрхт байдлыг хадгалах ёстой" гэжээ.

Уг төслийн хүрээнд байгуулах “TRIPP Development” компани дэд бүтцийг хөгжүүлэх, төслийг хэрэгжүүлэх ажлыг хариуцна. Тус компанийг АНУ-ын тал хянах ба Арменийн Засгийн газар Америкийн компанид 74 хувийг санал болгож, үлдсэн 26 хувийг нь өөртөө авахаар төлөвлөж байгааг замын зураглалд заажээ.

“Арменийн Засгийн газарт нэмэлт хувьцааг олгосноор гэрээг дахин 50 жилээр сунгах боломжтой. Ингэснээр Арменийн Засгийн газрын эзэмших хувь хэмжээ 49 хувьд хүрнэ” гэж баримт бичигт дурдсан байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Арменийн Гадаад хэргийн сайд Арарат Мирзоянтай уулзсаныхаа дараа мэдэгдэхдээ, TRIPP “Арменийн бүрэн эрхт байдлыг хөндөхгүйгээр эдийн засгийн хувьд цэцэглэн хөгжих боломжийг нээнэ” гэжээ.

“Олон улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Трампын маршрут” (Trump Route for International Peace and Prosperity, TRIPP) төсөл нь Арменийн нутгаар дамжин өнгөрөх 42 км урт замаар Азербайжаныг Нахичеван хоттой холбох юм.

2025 оны наймдугаар сарын 8-нд Вашингтонд Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев нар тунхаглалд гарын үсэг зурсан билээ. Үүний дагуу Арменийн тал АНУ болон зарим гуравдагч талуудтай хамтран улсынхаа нутаг дэвсгэрт TRIPP төслийг хэрэгжүүлнэ гэдгийг онцолжээ. Төслийн хүрээнд авто зам, төмөр зам, нефть-хийн дэд бүтцийг барина.

Эх сурвалж: interfax

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 12 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top