x

Дани, АНУ Гренландын асуудлаар зарчмын зөрүүтэй байр суурьтай байна

Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд Ларс Лёкке Расмуссен мэдэгдлээ. Тэрбээр АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нартай лхагва гаргийн орой Вашингтонд уулзсаныхаа дараа ийм мэдэгдэл хийжээ.

Үүний сацуу тухайн асуудлаар харилцан бие биенээ хүндэтгэх үндсэн дээр хамтран ажиллахыг Данийн сайд АНУ-д хандан уриаллаа. Түүний ярьснаар, зөвшилцөлд хүрэх боломжийг олж нээхийн тулд өндөр түвшинд ажлын хэсэг байгуулахаар талууд тохиролцсон байна. Зөвшилцөхийн тулд АНУ-ын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлыг харгалзан үзэхийн зэрэгцээ Данийн хаант улсын тогтоосон “улаан шугам”-ыг давах ёсгүй ажээ. Ажлын хэсгийн эхний уулзалт хэдэн долоо хоногийн дараа болох төлөвтэй байна.

Вашингтоны уулзалтад оролцсон Гренландын Гадаад хэргийн сайд Вивиан Моцфельдт хэлэхдээ, бид АНУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг эрмэлзэж байгаагийн зэрэгцээ Гренландыг тус улсын харьяалалд оруулахыг хүсэхгүй байна гэлээ.

АНУ, Дани, Гренландын төлөөлөгчдийн уулзалт Цагаан ордноос холгүй орших засгийн газрын нэгэн байранд болжээ. Уулзалт болохын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хэлэхдээ “бид өөрсдийн шаардлагуудаас ганц ч миллиметр ухрахгүй” гэсэн байна. Түүний үзэж байгаагаар, Гренланд нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хангахад, тодорхой хэлбэл, агаарын довтолгооноос хамгаалах “Алтан дээвэр” системийг ажиллуулахад чухал үүрэгтэй ажээ. Түүнчлэн Орос, Хятад хоёр идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн Арктикийн бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад ч мөн адил чухал юм.

Үүнээс өмнө Д.Трамп мэдэгдэхдээ, Данийн өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландыг АНУ “ямар нэгэн аргаар” хянах ёстой гэж байв. Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Д.Трампын хувьд, Гренландыг нэгтгэхийн тулд Америкийн армийг хөдөлгөх нь “хэд хэдэн сонголтын нэг” гэдгийг Цагаан ордон мэдэгджээ.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 12 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top