x

Дэлхий даяар цахилгаан автомашины борлуулалт 20 хувиар өсжээ

Өнгөрсөн онд дэлхий даяар борлуулсан цахилгаан автомашины тоо өмнөх 2024 оныхтой харьцуулахад 20 хувиар өсөж, 20,7 саяд хүрсэн байна. Энэ тухай Лондонд байрладаг дүн шинжилгээний Benchmark Mineral Intelligence компанийн мэдээлэлд дурджээ.

Эдгээр машинаас 13 сая орчмыг нь Хятадад борлуулсан байна. Дотоодын өрсөлдөөн ширүүсч, үнийн хатуу бодлого үйлчилж, автомашинуудын загвар олширч буй өнөөгийн нөхцөлд тус улс дахь борлуулалтын хэмжээ 2024 оныхтой харьцуулахад 17 хувиар өсжээ. Өрсөлдөөн ширүүсэхийн хэрээр Хятадын үйлдвэрлэгчид гадаад зах зээл рүү анхаарлаа хандуулж байгаа бөгөөд Өмнөд Америк, Зүүн Өмнөд Ази, Төв Азийн орнууд дахь борлуулалт нь дэлхий даяарх өсөлтийн гол хүчин зүйл болсон байна.

Үүний сацуу Хятадын брэндүүд Европын зах зээл дэх борлуулалтын 19 хувийг эзэлжээ. Benchmark Mineral Intelligence компанийн мэдээлэлд дурдсанаар, энэ онд Хятадад борлуулж буй цахилгаан автомашинуудад анх удаа татвар ногдуулж эхлэх ажээ. Үүний сацуу, өмнө нь 2025 онд тогтсон нэг хэмжээгээр ижил татаас олгож байсан бол шинэ хөтөлбөрийн дагуу цахилгаан автомашины үнээс хамааруулан татаас олгохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр татаасын хэмжээ энэ онд буурах нь тодорхой болжээ.

Европын зах зээл дэх өсөлт

Өнгөрсөн онд Европт борлуулсан цахилгаан автомашины тоо жилийн дүнгээр 33 хувиар өссөн байна. Тус тивийн томоохон улсууд татаасаа нэмэгдүүлснээр худалдан авагчдыг илүү хүчтэй дэмжих болжээ.

Түүнчлэн дотоод шаталтын хөдөлгүүртэй шинэ автомашины борлуулалтад тавьсан хоригийг зөөлрүүлэхэд чиглэсэн заалтуудыг хуульд оруулах гэж байгаа нь цахилгаан автомашины зах зээлд чухал үйл явдал болно. Удахгүй суудлын автомашин, бага оврын ачааны машинуудад тавих нүүрстөрөгчийн ялгарлын стандарт шаардлагуудыг дахин авч хэлэлцэх ажээ. Тодруулбал, 2035 он гэхэд автомашины яндангаас ялгарах хорт хийг 100 хувь бууруулна гэсэн шаардлагыг 90 хувь болгож багасгана. Үлдсэн 10 хувийг нь Европын Холбооны орнуудад үйлдвэрлэдэг нүүрстөрөгч багатай ган болон е-түлш, био түлшийг ашиглан бууруулах ажээ.

Хойд Америкийн зах зээл дэх тогтворгүй байдал

Өнгөрсөн онд Хойд Америкт буюу АНУ, Канад, Мексикт борлуулсан цахилгаан автомашины тоо нийт дүнгээрээ 4 хувиар буурч, 1,8 сая болсон нь тус тивийн зах зээл тогтворгүй байгааг харууллаа. 2025 оны есдүгээр сарын 30-наас цахилгаан автомашинд зориулсан татварын хөнгөлөлтийг цуцалсан болон худалдааг ивээх протекционист бодлогын нөлөөгөөр АНУ дахь борлуулалт ердөө 1 хувиар өссөн байна.

Мөн өнгөрсөн оны эхээр Канадад татаасыг цуцалснаар цахилгаан автомашины борлуулалт шууд 41 хувиар унажээ. Харин Хятадын цахилгаан автомашиныг олноор нь импортолсон Мексик улсад борлуулалт 29 хувиар өссөн байна.

Хэрэглэгчдийг дэмжих урамшуулал хязгаарлагдмал, цахилгаан автомашины үйлдвэрлэлийг дэмжих хуулийн орчин сул, мөн хөрөнгө оруулалт багасна гэсэн болгоомжлол зэргээс үүдэн энэ онд Хойд Америкийн зах зээл дэх борлуулалт төдийлөн нэмэгдэхгүй бололтой.

Эх сурвалж: Anadolu

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 12 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top