x

АНУ ойрын хугацаанд сансрын нисгэгчдийг Сар руу илгээнэ

АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд анх удаагаа сансрын нисгэгчдийн багийг Сар руу илгээхээр бэлтгэж эхэлсэн бөгөөд нислэг гурван долоо хоногийн дараа болж магадгүй тухай NBC News суваг мэдээллээ.

“Орион” капсулыг тойрог замд гаргах 98 м урт Space Launch System пуужинг Флорида дахь Кеннедигийн нэрэмжит Сансар судлалын төв дэх хөөргөлтийн талбайд саяхан авчирч суурилуулсан бөгөөд дөрвөн сансрын нисгэгчийг Сар руу илгээхийн өмнө системүүдийг шалгах сүүлчийн үе шатны ажлыг гүйцэтгэж байна.  Тодруулбал, “Артемид-II” төслийн хүрээнд Сар руу хийх анхны нислэгийн өмнөх туршилт тохируулгыг хийх бөгөөд амжилттай болсон тохиолдолд “Орион”-ыг хөөргөх огноог зарлах  ажээ. Нислэг хоёрдугаар сарын 6-11-ний хооронд болж магадгүй байгаа юм. Эсвэл гуравдугаар ба дөрөвдүгээр сар хүртэл хойшилж ч магадгүй. “Артемид-II” төслийн хүрээнд НАСА-гийн сансрын нисгэгчид болох Рид Уайзман, Виктор Гловер, Кристина Кох, Канадын сансрын нисгэгч Жереми Хансен нар тойрог замд гарч, дэлхийг тойрон ниссэнийхээ дараа Сарны тойрог зам руу нисэх юм.  

Энэ удаагийн нислэг нь Space Launch System пуужин ба “Орион” сансрын хөлгийн хувьд томоохон сорилт болно. Нислэг амжилттай болсон тохиолдолд “Артемид -III” төслийг хэрэгжүүлэх үндэс суурь бий болно. Төслийн хүрээнд 2027 онд сансрын нисгэгчдийг Сарны өмнөд туйлын орчимд буулгахаар төлөвлөжээ.

Сарны төслийг сэргээх нь АНУ, Хятадын хооронд сансрын өрсөлдөөн дахин шинээр эхэлсэн энэ үед Ерөнхийлөгч Д.Трампын хувьд чухал зорилт болж байгаа юм. Хятадын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, тус улс 2030 онд сансрын нисгэгчдээ Сар руу илгээхээр төлөвлөжээ.

Өмнө нь мэдээлснээр, НАСА 25 жилийн түүхэнд анх удаагаа Олон улсын сансрын станцаас эрүүл мэнд нь асуудалтай болсон сансрын нисгэгчийг багийнхантай нь хамт товлосон хугацаанаас өмнө дэлхийд буцаан авчирсан билээ. 

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 12 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top