x

АНУ-ын татварын сүрдүүлэгт хариу барихаар ЕХ ээлжит бус уулзалт хийнэ

Гренландын талаарх байр сууриас нь шалтгаалан Европын найман улсын бараанд 10 хувийн татвар тогтоох шийдвэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хэрэгжүүлж эхэлсэн тохиолдолд Америкийн бараанд хариу татвар ногдуулж, тус улсын компаниудын Европ дахь үйл ажиллагааг хязгаарлах тухай асуудлыг Европын Холбоо /ЕХ/ хэлэлцэхээр төлөвлөж байна. Энэ тухай нэрээ нууцалсан нэгэн дипломатчийн ярьснаас эш татан Ройтерс агентлаг мэдээллээ.

Европын зөвлөлийн дарга Антониу Коштагийн мэдэгдсэнээр, ойрын өдрүүдэд Брюссель хотноо ЕХ-ны гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын ээлжит бус уулзалт болж, АНУ-ын сүрдүүлэгт хамтран хариу өгөх асуудлыг хэлэлцэх ажээ. Уг уулзалт 22-ны өдөр болно гэж Ройтерс мэдээллээ.

Ням гаргийн орой ЕХ-нд суугаа гишүүн орнуудын элчин сайд нар шуурхай зөвлөгөөн хийж, АНУ-ын талаар авах хариу арга хэмжээг хэлэлцсэн боловч тодорхой асуудлуудаар тохиролцоонд хүрч чадаагүй байна.  

Ройтерс агентлагийн мэдээлснээр, виски, нисэх онгоцны сэлбэг, шар буурцаг, шувууны мах зэрэг Америкаас нийлүүлдэг 93 тэрбум долларын бараанд хариу татвар ногдуулах бололтой.

Үүний сацуу, Гренландын талаарх АНУ-ын бодлогыг буруушааж буй Их Британи, Герман, Дани, Нидерланд, Норвег, Финланд, Франц, Швед гэсэн найман улсад 10 хувийн татвар ногдуулна гэж Д.Трамп сүрдүүлсний дараа ЕХ ба АНУ-ын хооронд байгуулсан Атлантын далай дамнасан худалдааны гэрээг Европын парламентын гишүүд соёрхон батлахгүй гэдэг нь тодорхой болжээ. Уг гэрээнд, ЕХ-ноос АНУ-д нийлүүлж буй бараанд 15 хувийн татвар ногдуулах ба үүний хариуд европчууд Америкийн экспортод татвар ногдуулахгүй гэж заасан байна.

Татварын талаар 15-ны өдөр Д.Трамп мэдэгдэл хийсний дараа дээрх 8 улс цэргийн албан хаагчдаа Гренланд руу илгээжээ. Эдгээр цэргүүд тагнуулын үүрэг гүйцэтгэж, энэ оны эцсээр тус бүс нутагт томоохон хээрийн сургуулилалт хийхээр бэлтгэхэд нь Данийн армид туслах юм.  

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 12 цаг 16 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top