x

Татварын хуулиудыг боловсронгуй болгох хуулийн төсөлд туссан өөрчлөлт бүрд анхаарна

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, гишүүд Татварын ерөнхий газарт энэ сарын 16-нд ажиллав. 

Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар уулзалтын эхэнд, 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжсэн татварын шинэчлэлийн хүрээнд татварын хялбаршуулсан горим нэвтрүүлж, татвар төлөгчдийг бичил, жижиг, дунд, том гэж ангилан, тэдгээрийн онцлогт тохирсон татварын бодлого, стратеги хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь онцлог зохицуулалт байсан гэв. Гэхдээ бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалт, татварын орчин болон татварын хамрагдалтын байдалтай холбоотой асуудлыг оновчтой шийдвэрлэх шаардлага үүссэн тул байнгын хороо татварын хуулиудыг боловсронгуй болгох хуулийн төслүүдэд туссан өөрчлөлт бүрд онцгойлон анхаарч, татвар төлөгчдөд ээлтэй, хууль тогтоомжийн давхардал хийдэл, зөрчилгүй хууль батлах чиглэлд ажиллана гэдгээ илэрхийлэв.  

Татварын албаны 2025 оны үйл ажиллагааны талаар Татварын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цогтнаран, “Татварын хуулиудад оруулах нэмэлт, өөрлөлтийн төсөл”-ийн талаар тус газрын Татварын удирдлага, олон улсын татварын газрын дарга Д.Сайханчулуун, “Татварын цахим системийн шинэчлэлийн хүрээнд хийж байгаа ажлууд, Е-баримтын систем, цаашдын арга хэмжээ”-ний талаар “Санхүүгийн мэдээллийн технологийн төв” УТҮГ-ын дарга Б.Наранбаатар нар тус тус мэдээлэл хийлээ.

Татварын ерөнхий газар өнгөрсөн онд “Зөвлөн туслагч татварын алба” гэсэн зорилтыг тавьж ажилласан бол энэ жил “Хэрэгцээнд нь үндэслэсэн зөвлөгч алба” зорилтын хүрээнд ажиллаж байгаа аж.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар нийт 286 мянган татвар төлөгч аж ахуйн нэгж, хуулийн этгээд, 2.5 сая иргэн татвар төлөгчийн бүртгэлтэй байгаа аж. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 13 цаг 10 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top