x

Болгарын Ерөнхийлөгч Румен Радев огцрохоор боллоо

Болгарын Ерөнхийлөгч Румен Радев өчигдөр улс үндэстэндээ хандан телевизээр үг хэлэхдээ, мягмар гарагт огцрох өргөдлөө өгнө хэмээн мэдэгдээд “ерөнхийлөгчийн хувиар иргэд та бүхэнд хандан сүүлчийн удаа үг хэлж байна” гэлээ.

Хуулиар бол, одоо Үндсэн хуулийн шүүх түүний огцрох өргөдлийг хэлэлцэх ёстой бөгөөд хугацаанаас өмнө бүрэн эрхийг нь цуцлах эсэх талаар шийдвэрээ гаргана. Шийдвэр гарах хүртэл Радев үүрэгт ажлаа гүйцэтгэх ба огцорсных нь дараа төрийн тэргүүний үүргийг дэд Ерөнхийлөгч Илияна Йотова гүйцэтгэх ёстой. Радев иргэдэд хандаж үг хэлэхдээ, Йотова ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг нэр төртэй гүйцэтгэж чадна гэдэгт илтгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Румен Радев 2017 оноос хойш ерөнхийлөгчөөр дараалан сонгогдсон юм. Болгарт өнгөрсөн оны 12 дугаар сард эхэлсэн эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилсээр буй энэ үед тэрбээр огцрох өргөдлөө гаргалаа. Эсэргүүцэл дэгдэх болсон шалтгаан нь нийгмийн сүлжээгээр цацагдсан дүрс бичлэгүүд ажээ. Нэгэн дүрс бичлэгт, Болгар дахь Оросын “Лукойл” компанийн актив хөрөнгөтэй холбоотой хуулийг эрх баригч эвслээс сонгогдсон парламентын нэгэн гишүүн ердөө 26-хан секундийн дотор баталж байгаа нь харагдана. Харин нөгөө дүрс бичлэгт, маргаан дагуулж буй төсвийн төслийн талаар үдийн цайны үеэр санал хурааж буйг харуулжээ.

Үүнд бухимдсан иргэдийн эсэргүүцлийн жагсаал цуглааны явцад буюу 12 дугаар сарын 11-ний өдөр Болгарын Ерөнхий сайд Росен Желязков огцрох өргөдлөө өгсөн байна.

Болгарын хэвлэлүүдэд бичиж байгаагаар, өөрийн гэсэн улс төрийн нам байгуулж, энэ онд болох парламентын ээлжит бус сонгуульд оролцохын тулд Р.Радев огцрохоор шийдсэн байж магадгүй ажээ.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 12 цаг 16 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top