x

Д.Трамп Газын зурвасын асуудлаарх "Энх тайвны зөвлөл"-д В.Путин, А.Лукашенко нарыг урилаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Владимир Путин, Александр Лукашенко нарын Газын зурвасын асуудлыг зохицуулах шинэ байгууллага болох "Энх тайвны зөвлөл"-ийн үйл ажиллагаанд оролцохыг урьжээ.

Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, уг саналыг одоогоор судалж байгаа бөгөөд саналын талаарх нарийн ширийн зүйлсийг Америкийн талтай хэлэлцэх явцад тодорхой болгох аж. Харин Беларусийн Гадаад хэргийн яамнаас мэдээлэхдээ, А.Лукашенко санаачилгыг нааштай хүлээн авч, уг байгууллагын ажилд оролцох бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Үүнээс өмнө Казахстан, Унгар улсууд мөн адил урилга авснаа мэдэгдсэн байна. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Ойрх Дорнод дахь тогтвортой байдлыг бэхжүүлэх, улс орон хоорондын итгэлцлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах хүсэлтэйгээ илэрхийлжээ. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан "Энх тайвны зөвлөл"-д нэгдэхэд бэлэн гэдгээ мөн мэдэгдсэн байна.

Энэхүү урилгыг Европын Холбооны хэд хэдэн гишүүн орон, Турк, Канад, Узбекстан зэрэг 60 улс, мөн Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен хүлээн авчээ. Харин Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Д.Трампын санаачилгад оролцох төлөвлөгөөгүй байна. Хятад улс урилга аваагүй бол Герман улс Олон улсын энх тайвны асуудлыг зохицуулахад НҮБ-ын гол үүргийг онцлон, саналд хүлээцтэй ханджээ. Аргентин, Унгар, Турк, Пакистан, Египет, Иордан, Катар, Итали улсууд урилгыг хүлээн авсан бөгөөд оролцоно гэдгээ мэдэгдсэн байна.

АНУ-ын засаг захиргаанаас санаачилсан энэхүү зөвлөл нь стратегийн хяналт тавих, олон улсын нөөцийг татан төвлөрүүлэх, Газын зурвасыг хөгжүүлэх үүрэг, амлалт биелэлтийг хянах үүрэгтэй байх юм. Цагаан ордноос мэдээлснээр, Үүсгэн байгуулах гүйцэтгэх зөвлөлд (founding executive board) дипломат, хөгжил, дэд бүтэц, эдийн засгийн стратегийн чиглэлээр туршлагатай 7 удирдагч багтана.

Дональд Трамп өмнө нь энэхүү шинэ байгууллагыг “урьд өмнө хэзээ ч, хаана ч байгуулагдаж байгаагүй хамгийн нэр хүндтэй зөвлөл байх болно” гэж мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 12 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top