x

Монгол, Япон улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцов

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзаж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Сайд Ж.Энхбаяр Монгол, Япон хоёр улсын "Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл"-ийн хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх нь Монгол Улсын Засгийн газрын нэн тэргүүний зорилт болохыг онцлов. Япон Улсын Засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжиж буй "Шинэ нисэх буудлын бүтээн байгуулалт" болон "Инженер, технологийн дээд боловсрол (1000 инженер)" төслүүд нь Монгол Улсын эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг дэмжих, уул уурхай, үйлдвэр үйлчилгээний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.

Цаашид Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын хүчин чадлыг өргөтгөн нэмэгдүүлэх, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хоёр үе шаттай зээлийн төслийн дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэх шаардлага байгааг дурдав.

Монгол Улсын Засгийн газраас хувийн хэвшлийн салбарыг дэмжих, гадаадын шууд хөрөнгө оруулалт болон экспортыг нэмэгдүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлж байгааг онцлон, энэ хүрээнд Япон Улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.

Экспортын өсөлт саарч, импорт тогтмол өндөр түвшинд байгаагийн улмаас худалдааны алдагдал жил бүр дунджаар 101 сая ам.доллароор нэмэгдэж буй нь экспортын өрсөлдөх чадварыг сайжруулах, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байгааг сайд Ж.Энхбаяр тэмдэглэв. Иймд тус хэлэлцээрийн хэрэгжилтийг эргэн харж сайжруулах, экспортын чадавхыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай мэдээлэл, сургалтыг хүргэх чиглэлд нягт хамтран ажиллахыг хүсэв.

Элчин сайд Игавахара Масарү Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв байгуулагдсанд талархал илэрхийлж, энэ нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхэд чухал алхам болохыг онцлов. Түүнчлэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг яаралтай баталж, бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдыг хууль эрх зүйн хүрээнд хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй хэмээн байр сууриа илэрхийлж, тус хуулийн төслийн хэлэлцүүлэг, батлагдах явцад онцгой анхаарал хандуулж байгаагаа тэмдэглэлээ.

Тэрбээр цаашид улс төр, нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээг дэмжин хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж, Монголын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг Японы зах зээлд нэвтрүүлэх, гааль, хорио цээр, Японы стандарт шаардлагад нийцсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарна гэв.

Аж үйлдвэрийн паркуудад японы мэргэжилтнүүдийг ажиллуулах, тоног төхөөрөмж нэвтрүүлэх Ж.Энхбаяр сайдын саналыг Элчин сайд талархан хүлээн авч байгаагаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 4 цаг 30 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top