x

Д.Трамп Давосын чуулганд үг хэллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хөлөглөдөг Air Force One нисэх онгоцны электрон төхөөрөмжинд доголдол гарснаар онгоц замаасаа буцаж, цэргийн нисэх хүчний баазад буусан боловч Ерөнхийлөгч Давос хотноо товлосон цагтаа ирж, Дэлхийн эдийн засгийн чуулганы индрээс үг хэллээ. Энэ тухай ВВС агентлаг мэдээлснийг Kazinform дамжуулж байна.

Тэрбээр үгийнхээ эхэнд АНУ-ын өмнөх засаг захиргааг шүүмжиллээ. Түүний үзэж байгаагаар, Ардчилсан намынхан улс орноо эдийн засгийн хувьд ч, олон улсын тавцанд ч сулруулсан бол түүний багийнхан энэ бүхнийг засаж залруулж чаджээ.

Үүний сацуу Европ тив хөгжлийн буруу замыг сонгосон гэдгийг тэрбээр шүүмжиллээ.

“Би Европт хайртай, энэ тив хөгжин цэцэглээсэй гэж хүсдэг. Гэтэл европчууд буруу чиглэлд явж байна, одоогийнх нь байдлаар би Европыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлээд, олныг хамарсан цагаачлалыг хянаж чадахгүй байгаа, төсвийн ба худалдааны тэнцлийн алдагдал нэмэгдсэн, эрх баригчид нь юу хийхгүй байгаа зэргийг тоочин дурдсан байна.

Гренландын асуудлын тухайд тэрбээр хэлэхдээ, хүссэн зүйлээ авахын тулд АНУ хүч хэрэглэхээр төлөвлөөгүй байгаа, харин арлын асуудлаар нэн даруй хэлэлцээ хийж эхлэхийг шаардаж буй дурдлаа. Энэ арал бол АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хангахад амин чухал газар бөгөөд зөвхөн АНУ л энэ нутаг дэвсгэрийг хамгаалан хөгжүүлж чадна гэдгий онцолсон байна.

Түүнчлэн Д.Трамп мэдэгдэхдээ, Украинд болж буй дайныг зогсооход НАТО туслах ёстой гэлээ. Түүний үзэж байгаагаар, Путин, Зеленский нар энхийн гэрээ байгуулахыг хүсэж байгаа ажээ. АНУ-ын хувьд НАТО-г 100 хувь дэмжиж байгаа, харин холбоотнууд АНУ-д мөн адил хандаж байгаа гэдэгт тэрбээр эргэлзэж байна.

Мөн Венесуэлийн талаар Д.Трамп ярихдаа, ойрын зургаан сарын дотор венесуэлчүүд тус улсын сүүлийн 20 жилийн хугацаанд олсноос илүү их мөнгийг олно хэмээн хэлжээ.

Тэрбээр АНУ-ын худалдаа, эдийн засгийн нөхцөл байдлын талаар тусгайлан ярьсан байна. Тус улс ганцхан жилийн дотор сар тутмын худалдааны алдагдлаа 77 хувиар бууруулж чаджээ. Мөн гангийн үйлдвэрүүд олноор баригдаж байгаа, АНУ-ын худалдааны нийт эргэлтийн 40 хувийг эзэлдэг Европ, Өмнөд Солонгос, Японтой худалдааны гэрээнүүдийг шинэчлэн байгуулсан зэргийг Д.Трамп дурджээ.

Өмнө нь мэдээлснээр, энэ удаагийн Давосын чуулга уулзалтад оролцохоор Ерөнхийлөгч Д.Трампыг дагалдан улстөрчид, албан тушаалтнууд, засаг захиргааны ажилтнууд зэрэг 300 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна.

ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Kazinform/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хөлөглөдөг Air Force One нисэх онгоцны электрон төхөөрөмжинд доголдол гарснаар онгоц замаасаа буцаж, цэргийн нисэх хүчний баазад буусан боловч Ерөнхийлөгч Давос хотноо товлосон цагтаа ирж, Дэлхийн эдийн засгийн чуулганы индрээс үг хэллээ. Энэ тухай ВВС агентлаг мэдээлснийг Kazinform дамжуулж байна.

Тэрбээр үгийнхээ эхэнд АНУ-ын өмнөх засаг захиргааг шүүмжиллээ. Түүний үзэж байгаагаар, Ардчилсан намынхан улс орноо эдийн засгийн хувьд ч, олон улсын тавцанд ч сулруулсан бол түүний багийнхан энэ бүхнийг засаж залруулж чаджээ.

Үүний сацуу Европ тив хөгжлийн буруу замыг сонгосон гэдгийг тэрбээр шүүмжиллээ. “Би Европт хайртай, энэ тив хөгжин цэцэглээсэй гэж хүсдэг. Гэтэл европчууд буруу чиглэлд явж байна, одоогийнх нь байдлаар би Европыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлээд, олныг хамарсан цагаачлалыг хянаж чадахгүй байгаа, төсвийн ба худалдааны тэнцлийн алдагдал нэмэгдсэн, эрх баригчид нь юу хийхгүй байгаа зэргийг тоочин дурдсан байна.

Гренландын асуудлын тухайд тэрбээр хэлэхдээ, хүссэн зүйлээ авахын тулд АНУ хүч хэрэглэхээр төлөвлөөгүй байгаа, харин арлын асуудлаар нэн даруй хэлэлцээ хийж эхлэхийг шаардаж буй дурдлаа. Энэ арал бол АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хангахад амин чухал газар бөгөөд зөвхөн АНУ л энэ нутаг дэвсгэрийг хамгаалан хөгжүүлж чадна гэдгий онцолсон байна.

Түүнчлэн Д.Трамп мэдэгдэхдээ, Украинд болж буй дайныг зогсооход НАТО туслах ёстой гэлээ. Түүний үзэж байгаагаар, Путин, Зеленский нар энхийн гэрээ байгуулахыг хүсэж байгаа ажээ. АНУ-ын хувьд НАТО-г 100 хувь дэмжиж байгаа, харин холбоотнууд АНУ-д мөн адил хандаж байгаа гэдэгт тэрбээр эргэлзэж байна.

Мөн Венесуэлийн талаар Д.Трамп ярихдаа, ойрын зургаан сарын дотор венесуэлчүүд тус улсын сүүлийн 20 жилийн хугацаанд олсноос илүү их мөнгийг олно хэмээн хэлжээ.

Тэрбээр АНУ-ын худалдаа, эдийн засгийн нөхцөл байдлын талаар тусгайлан ярьсан байна. Тус улс ганцхан жилийн дотор сар тутмын худалдааны алдагдлаа 77 хувиар бууруулж чаджээ. Мөн гангийн үйлдвэрүүд олноор баригдаж байгаа, АНУ-ын худалдааны нийт эргэлтийн 40 хувийг эзэлдэг Европ, Өмнөд Солонгос, Японтой худалдааны гэрээнүүдийг шинэчлэн байгуулсан зэргийг Д.Трамп дурджээ.

Өмнө нь мэдээлснээр, энэ удаагийн Давосын чуулга уулзалтад оролцохоор Ерөнхийлөгч Д.Трампыг дагалдан улстөрчид, албан тушаалтнууд, засаг захиргааны ажилтнууд зэрэг 300 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна.

Эх сурвалж: Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 12 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top