x

Apple дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндээр дахин тодров

Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple компани дахин тэргүүлсэн тухай Brand Finance байгууллагын “Global 500-2026 оны дэлхийн хамгийн үнэ цэнтэй 500 брэнд” тайланд дурджээ.

Apple брэндийн үнэлгээ 607.6 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны 574.5 тэрбум гэсэн үзүүлэлтийг давсан байна. Ингэснээр тус компани дэлхийн хэмжээнд брэндийн үнэлгээгээр тэргүүлэх байр сууриа хадгаллаа.

Жагсаалтын хоёрдугаарт 565.3 тэрбум ам.долларын үзүүлэлтээр Microsoft бичигдсэн бол гуравдугаарт Google компани оржээ. Google-ийн брэндийн үнэлгээ 433.1 тэрбум ам.доллар болжээ. 2025 онд Microsoft-ийн үнэлгээ 461.1 орчим тэрбум ам.доллар, Google-ийнх 413 тэрбум ам.доллар байсан юм.

Хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн эхний аравт мөн Amazon (369.9 тэрбум ам.доллар), Nvidia (184.3 тэрбум ам.доллар), Хятадын TikTok (153.5 тэрбум ам.доллар), АНУ-ын жижиглэн худалдааны Walmart сүлжээ дэлгүүр (141 тэрбум ам.доллар), Өмнөд Солонгосын Samsung компани (119.2 тэрбум ам.доллар), Facebook (107 тэрбум ам.доллар) болон Хятадын State Grid компани (102.4 тэрбум ам.доллар) багтжээ.

Тайланд дурдсанаар, Global 500 жагсаалтад багтсан брэндүүдийн тоогоор АНУ тэргүүлсэн байна. Нийт 500 том брэндээс 192 нь Америкийнх ажээ. Дараагийн байруудад Хятад 68 брэндээрээ, Япон болон Франц тус бүр 33, Герман 26, Их Британи 25 брэндээрээ жагссан байна.

Дэлхийн эдийн засгийн өсөлт сул байсан хэдий ч дэлхийн хамгийн үнэ цэнтэй 500 брэндийн нийт үнэлгээ өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 10 хувиар өсөж, 10.4 их наяд ам.долларт хүрсэн байна.. Брэндүүдийн үнэлгээний өсөлт нь дэлхийн эдийн засгийн өсөлтөөс 3.2 хувиар илүү байна.

Дэлхийн брэндийн зах зээлийн 53.4 хувийг АНУ эзэлж, нийт үнэлгээ нь 5.5 их наяд ам.долларт хүрч байгааг тайланд онцолсон байна. Хятадын тухайд 15 хувь буюу 1.6 их наяд ам.доллар, Герман 5.6 хувь, Япон 4.7 хувь, Франц 4 хувийг тус тус эзэлжээ. Харин хамгийн бага хувийг Аргентин эзэлж байгаа бөгөөд тус улс ердөө 6 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий ганцхан брэндтэй байна.

Салбаруудаар нь авч үзвэл, хамгийн их хувийг нийт 1.3 их наяд ам.долларын үнэлгээтэй 79 брэнд бүхий банкны салбар эзэлжээ. Удаад нь медиа, электроник, интернэт ба программ хангамжийн компаниуд, мөн жижиглэн худалдааны салбарууд орж байна.

Жилийн хугацаанд брэндийн үнэ цэн нь хамгийн их өссөн компани бол Их Британийн "Revolut" гэдэг финтек компани бөгөөд тус компанийн брэндийн үнэлгээ 239 хувиар өсжээ. Харин Tesla компанийн брэндийн үнэлгээ 35.8 хувиар буурсан байна.

Эх сурвалж: Anadolu

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 12 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top