x

Монгол Улс НҮБ-ын Зэвсэг хураах бага хурлыг даргалав

Монгол Улс Зэвсэг хураах бага хурлын 2026 оны эхний даргын хувиар нэгдүгээр сарын 20-нд хурлын анхны нэгдсэн хуралдааныг НҮБ-ын Женев дэх төв байранд хуралдуулав. Хурлыг Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төвийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа даргалав.

Байнгын төлөөлөгч ЗХБХ-ыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсад итгэл хүлээлгэсэн гишүүн орнуудад талархал илэрхийлж, даргын үүргийг шударга, ил тод, бүтээлч хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлэхээ мэдэгдэв. Тэрбээр 2026 он нь олон улсын зэвсэг хураах хэлэлцээний хувьд онцгой ач холбогдолтой жил бөгөөд Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний хэрэгжилтийг хянан хэлэлцэх бага хурал болон шинэ төрлийн зэвсгийн системийн талаарх хэлэлцүүлгүүд эрчимжиж буйг онцоллоо.

Монгол Улс цөмийн зэвсэггүй бүсийн статустай, энх тайванч, дүрэмд суурилсан олон улсын хамтын ажиллагааг тууштай дэмждэг орны хувьд ЗХБХ-ын ажлыг урагшлуулахын төлөө ажиллах болно гэдгээ илэрхийлэв. Мөн стратегийн үл итгэлцэл нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд ЗХБХ нь яриа хэлцээ, дипломат ажиллагаа, хамтын хариуцлагыг бэхжүүлэх гол талбар хэвээр байгааг тэмдэглэв.

2026 оны хуралдаан гурван үе шаттай үргэлжлэх бөгөөд Монгол Улс даргалах хугацаандаа цөмийн зэвсгийг хорогдуулах, сөрөг аюулгүй байдлын баталгаа, сансрын уудамд зэвсгийн өрсөлдөөнөөс сэргийлэх, цэргийн зориулалттай шинэ технологийн зохицуулалт зэрэг үндсэн сэдвүүдээр үр дүнд чиглэсэн хэлэлцүүлэг өрнүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Нээлтийн хуралдаанд оролцсон төлөөлөгчид Монгол Улсад амжилт хүсэж, өнөөгийн геополитикийн нөхцөл байдалд ЗХБХ-ын үүрэг улам бүр нэмэгдэж буйг тэмдэглэж, олон жил үргэлжилсэн зогсонги байдлыг даван туулахын тулд улс төрийн шинэ эрмэлзэл шаардлагатай гэв.

Хуралдааны үеэр ЗХБХ-ын 2026 оны хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталж, энэ жилийн ажлын үндсэн хүрээг тодорхойлов.

ЗХБХ нь 65 гишүүнтэй, олон улсын аюулгүй байдал болон стратегийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр яриа хэлэлцээ явуулдаг НҮБ-ын цорын ганц байнгын олон талт форум бөгөөд цөмийн зэвсгийг хорогдуулах, шинэ төрлийн зэвсгийн өрсөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, улс орнуудын аюулгүй байдлын баталгааг хэлэлцэх зэрэг дэлхийн энх тайван, тогтвортой байдалд шууд нөлөөлөх асуудлуудыг авч үздэг. Түүнчлэн улс орнуудын байр суурийг ойртуулах, итгэлцлийг сэргээх, олон жил гацсан хэлэлцээг урагшлуулах боломж олгодгоороо энэ форум олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд онцгой ач холбогдолтойд тооцогддог.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 12 цаг 18 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top