x

Сирид баривчлагдсан "Лалын улс"-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж байна

Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга хүртэлх тооны гишүүдийг Ирак руу шилжүүлж магадгүй гэж АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлал мэдэгджээ.

Эхний ээлжинд тус бүлэглэлийн 150 гишүүнийг Сирийн зүүн хойд нутгийн Хасака мужаас Ирак дахь “аюулгүй газрууд” руу шилжүүлсэн байна.

Баривчлагдсан террористуудыг шилжүүлэх болсны шалтгаан нь даваа гарагт Ирактай залгаа хилийн бүсэд орших Аль-Шаддади шоронгоос "Лалын улс"-ын гишүүд оргосон явдалд Сирийн ардчилсан хүчнүүд ба Сирийн засгийн газар харилцан бие биеэ буруутгасантай холбоотой ажээ.

Курдүүдээр удирдуулсан Сирийн ардчилсан хүчнүүд одоогоор "Лалын улс"-ын 9000 орчим гишүүн хоригдож буй 10 гаруй шоронг хяналтдаа байлгасаар байна.

"Лалын улс" бүлэглэл нь Иракт 2017 онд, Сирид 2019 онд ялагдсан боловч хоёр улсад халдлага үйлдсээр байгаа тул бүс нутагт аюул занал учруулсан хэвээр байгаа юм.

Сирид суугаа АНУ-ын Элчин сайд Том Бэррак мэдэгдэхдээ, "Лалын улс"-тай тэмцэхэд гүйцэтгэж ирсэн Сирийн ардчилсан хүчнүүдийн үүрэг “дуусгавар болсон, учир нь одоо Сирийн эрх баригчид аюулгүй байдлыг хангах үүргийг өөртөө хүлээж авахад бэлэн болсон” гэжээ.

Сирийн Гадаад хэргийн яам "Лалын улс"-ын хоригдлуудыг саатуулж буй газруудыг эрх баригчдад шилжүүлж буйг сайшаан хүлээн авч, үүнийг “аюулгүй байдал, тогтвортой байдлыг бэхжүүлэх чухал алхам” гэж нэрлэсэн байна.

Мөн Сирийн лагериудад одоогоор 24 мянга орчим хүн байсаар байгаа бөгөөд тэдний ихэнх нь "Лалын улс"-ын гишүүдийн эхнэр, хүүхдүүд ажээ. Тэдний 14 500 орчим нь сиричүүд, 3000 шахам нь иракчууд, мөн дэлхийн өнцөг булан бүрээс ирж тус бүлэглэлд нэгдсэн 6500 орчим хүн бий гэж мэдээлжээ.

Эх сурвалж: Кazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 12 цаг 16 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top