x

Сонгинохайрхан дүүрэгт гэр хорооллыг дахин төлөвлөж, 1800 айлын орон сууц барина

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 229 дугаар тогтоолоор 2025-2028 оныг "Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан.

Энэхүү ажлын хүрээнд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн мега төслүүдийг хэрэгжүүлэх хөтөлбөр зарлагдсан. Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/1259 дугаар захирамжаар тус байгууллагыг дээрх 16 мега төслийн нэг болох Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материал орчмын нийт 20,6 га талбайг хамарч байгаагаас эхний ээлжийн Б2 хэсэгчилсэн 12,6 га талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн 1800 айлын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр "Материалимпэкс" ХК, "Материалимпэкс Констракшн" ХХК болон "Конконсалтинг" ХХК-ийн түншлэл шалгарч 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн НОСКГХДТ/02 дугаартай "Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамтран ажиллах гэрээ"-г байгуулаад байна. Нийслэлийн ерөнхий архитекторын баталсан 2025 оны 04 дүгээр сарын 11- ний өдрийн №2025/00-389 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан ба барилгажилтын төлөвлөлтөд одоо байгаа 5 дугаар хорооны барилгыг нүүлгэн шилжүүлэх /буулгах/ зайлшгүй нөхцөл байдал үүссэн байгааг шийдүүлэхээр албан хүсэлийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлсэн.

Өнөөдрийн байдлаар төслийн нөлөөлөлд өртсөн 213 нэгж талбарын газар чөлөөлөлтийн ажил 98 хувьтай үргэлжилж байгааг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ.

Барилгын ажлын зураг төсөл одоогийн байдлаар 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд эх загвар зураг Хот байгуулалт, хотын стандартын газрын мэргэжлийн зөвлөлийн хурлаар орж дэмжигдээд байна. Мөн инженерийн шугам сүлжээ, гадна цахилгааны асуудлаар "УБЦТС" ТӨХК-тай зөвшилцөх ажлууд 2026 оноос эхлэн хийгдэж байна.

Шинээр баригдах хороолол нь орон сууц, соёл, үйлчилгээний төв байхаар зураг төсөлд тусгагджээ. Тухайлбал, 240 хүүхдийн ортой цэцэрлэг, 400 хүүхдийн суудалтай сургууль, спорт цогцолбор болон худалдаа үйлчилгээний төвүүд багтсан байна. Төлөвлөлтийн хувьд нийт талбайн 50 хувийг нийтийн эдэлбэр, ногоон байгууламж, авто зогсоолд зориулсан нь оршин суугчдын тав тухыг хангасан шийдэл болжээ.

Төсөл бүрэн хэрэгжсэнээр 3000 айл өрх шинэ, тохилог орон сууцанд амьдрах боломж бүрдэхийн зэрэгцээ иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамж нэмэгдэж, Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 19 цаг 42 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top