x

Дэлхий яагаад Гренландыг булаацалдаж байна вэ

АНУ, Европын хооронд худалдааны маргаан хурцдаж, алт, мөнгөний үнэ түүхэн дээд түвшинд хүрсэн энэ үед дэлхийн улс төр, эдийн засгийн гол сэдвүүдийн нэг нь Гренланд болж байна. Америкийн сонирхол, стратегийн тооцоог ерөнхийд нь ойлгож болох ч бараг бүхэлдээ мөсөн бүрхүүлд хучигдсан энэ аварга арлын тухай олон нийтэд хүрсэн мэдээлэл харьцангуй хомс хэвээр байна.

Гренланд нь хоёр сая гаруй квадрат километр талбайтай, дэлхийн хамгийн том арал бөгөөд газарзүйн хувьд Хойд Америкт ойр оршдог ч засаг захиргааны хувьд Данийн харьяанд багтдаг. Арлын нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь мөсөөр хучигдсан бөгөөд зарим бүсэд мөсний зузаан гурван километр хүрдэг. Энд дэлхийн цэнгэг усны ойролцоогоор 10 хувь хадгалагдаж буй. Ийм хатуу нөхцөлийн улмаас хүн ам нь ихэвчлэн эргийн зурваст суурьшсан бөгөөд нийт 57 мянган хүн амын 90 орчим хувь нь инуит буюу уугуул иргэд юм. Нийслэл Нуук хотод 17 мянга орчим хүн амьдардаг.

Гренланд нь өөртөө засах статустай, өөрийн парламент, гренланд хэлтэй ч албан ёсны валют нь Данийн крона хэвээр. Гадаад бодлого, батлан хамгаалах асуудлыг Дани улс хариуцан явуулдаг. Амьдрах орчны хатуу нөхцөл нь нийгмийн үзүүлэлтүүдэд нөлөөлж, 2019 оны байдлаар 1000 эмэгтэйд ногдох үр хөндөлтийн тоо Данийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байжээ. Гэсэн ч онгон байгаль нь жил бүр олон арван мянган жуулчдыг татдаг. Гренландын зүүн хойд хэсэгт дэлхийн хамгийн томд тооцогдох үндэсний парк оршдог бол Илулиссатын мөсөн булан, Аасивиссуит–Ниписат бүс нутаг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтсан байна.

Арал даяар дэд бүтэц хязгаарлагдмал бөгөөд ердөө хоёрхон гэрлэн дохио ажилладаг, хорь хүрэхгүй багштай нэг их сургууль бий. Олон суурин газарт зам бараг байхгүй тул нисэх буудлаас нисдэг тэргээр зорчигч тээвэрлэдэг нь энгийн үзэгдэл юм. Эдийн засгийн хувьд Гренландын орлогын 95 орчим хувийг загас, сам хорхойн экспорт болон Данийн Засгийн газрын татаас бүрдүүлдэг. Гэвч ашигт малтмалын хувьд энэ бүс дэлхийд онцгой ач холбогдолтойд тооцогддог. Нефтийн боломжит нөөцийг 110 тэрбум баррелиар үнэлдэг бол газрын ховор элемент, зэс, хар тугалга, цайр, уран, палладий, тантал, ниобий, графит зэрэг олон төрлийн ашигт малтмал илэрсэн нь стратегийн сонирхлыг улам нэмэгдүүлж байна.Остров нефти, скованный льдом. Как живет Гренландия, о которой говорит весь мир

Гэсэн хэдий ч экологийн хатуу бодлого, уугуул иргэдийн байгаль хамгаалах байр суурь, мөн мөсөн нөхцөлд олборлолт явуулах эдийн засгийн ашиг багатай зэрэг шалтгаанаар эдгээр баялгийг одоогоор өргөн хүрээнд ашиглаагүй хэвээр байна. Харин газарзүйн байршлын хувьд Гренланд нь Арктикийн бүсэд нэвтрэх стратегийн гарц болдгоороо их гүрнүүдийн анхаарлыг татсаар иржээ.

АНУ Гренландыг худалдан авах санааг түүхийн туршид хэд хэдэн удаа дэвшүүлж байсан. 1940 онд Дани Герман улсад эзлэгдсэний дараа арлыг АНУ-ын хяналтад шилжүүлж байсан түүхтэй бөгөөд дайны дараа Дани бүрэн эрхээ сэргээсэн ч АНУ стратегийн ач холбогдолтой цэргийн байгууламжуудаа хадгалж үлдсэн. Тэдгээрийн хамгийн чухал нь Питуффик сансрын бааз бөгөөд энд баллистик пуужингийн довтолгооноос сэргийлэх системийн чухал хэсэг байрладаг.Остров нефти, скованный льдом. Как живет Гренландия, о которой говорит весь мир

1946 онд АНУ-ын Ерөнхийлөгч Харри Трумэний засаг захиргаа Гренландыг худалдан авахын тулд Дани улсад 100 сая ам.долларын алт санал болгож байсан бол Дональд Трамп 2019 онд энэ санааг дахин сөхөж, 2024 оны сонгуульд ялсны дараа арлыг АНУ-д нэгтгэх тухай байр сууриа дахин илэрхийлсэн юм. Тэрбээр Гренландын төлөө 12.5-77 тэрбум ам.доллар төлөх боломжтой гэж мэдэгдсэн ч Дани улс арлыг худалдахгүй гэдгээ хатуу мэдэгдэж, Европын холбоо газар нутгийн бүрэн бүтэн байдлыг нь дэмжсэн.

Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд хүрсэн нь цаашид байгуулах боломжит гэрээний суурь болно гэж Truth Social сүлжээндээ бичжээ. Тэрбээр НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте-тэй хийсэн “бүтээлч, үр дүнтэй уулзалтын” үеэр уг зөвшилцөлд хүрсэн хэмээн онцолсон байна.

Трампын мэдээлснээр, тохиролцоо хэрэгжих аваас АНУ болон НАТО-гийн бүх гишүүн оронд эерэг нөлөө үзүүлэх тул хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан зарим нэмэлт татварыг цуцалжээ.

Өмнө нь тэрбээр Гренландын асуудлаарх байр суурийг нь дэмжээгүй Европын найман улсын бараанд 10 хувийн татвар ногдуулж, тохиролцоонд хүрэхгүй тохиолдолд уг хэмжээг 25 хувь болгон нэмэгдүүлэхээ мэдэгдэж байсан юм. Мөн Гренландын хүрээнд АНУ-ын агаарын довтолгооноос хамгаалах “Алтан дээвэр” системтэй холбоотой нэмэлт хэлэлцээ үргэлжилж буйг дурджээ.

Эх сурвалж: officelife.media

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 11 цаг 14 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top