x

АНУ Канадыг Хятадтай худалдааны хэлэлцээр хийвэл татвар ногдуулна гэж сүрдүүлэв

Канад улс Хятадтай худалдааны хэлэлцээр байгуулсан тохиолдолд Канадын бараанд нэмэлт гаалийн татвар ногдуулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп сүрдүүлсний хариуд Канадын Ерөнхий сайд Марк Карни ням гарагт мэдэгдэл хийжээ.

Тэрбээр хэлэхдээ, Канадын тал Хятадтай чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар төлөвлөөгүй бөгөөд ийм гэрээ байгуулах нь АНУ, Мексик, Канадын хооронд байгуулсан Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийн /USMCA/ зарчимд харшилна гэдгийг дурдлаа.

Түүний мэдэгдсэнээр, Хятадын талтай хийсэн тохиролцоо нь сүүлийн жилүүдэд Канад-Хятадын худалдаанд үүсээд байсан цахилгаан автомашин, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, загасан бүтээгдэхүүнтэй холбоотой зарим асуудлыг хөндсөн ажээ. USMCA гэрээний дагуу хүлээсэн үүргээ Канад улс хүндэтгэн сахиж биелүүлнэ гэдгийг тэрбээр мөн онцлон тэмдэглэлээ.

Саяхан Д.Трамп хэлэхдээ, хэрвээ Канад улс Хятадтай худалдааны хэлэлцээр байгуулбал тус улсын бараанд 100 хувийн татвар ногдуулна гэж мэдэгдсэн юм. “Хэрвээ Канад улс Америк руу чиглэсэн Хятадын барааны дамжин өнгөрөх цэг болно гэж бодож байгаа бол Карни маш эндүүрчээ, хятадууд Канадыг бүхлээр нь залгиж, түүний бизнесийн орчин, нийгмийн бүтэц, амьдралын хэв маягийг эвдэнэ” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Truth Social нийгмийн сүлжээний хуудсандаа бичсэн байна.

Нэгдүгээр сарын дундуур Канадын Ерөнхий сайд Бээжинд айлчилж Хятадын удирдагч Ши Жиньпинтэй уулзсаныхаа дараа хэлэхдээ, Хятад улстай “стратегийн шинэ түншлэл” тогтоож, хоёр орны худалдаан дахь саад бэрхшээлийг арилгах, гаалийн татварыг харилцан бууруулах талаар шинэ гэрээ байгуулсныг зарлан мэдэгдсэн юм.

Ташрамд дурдахад, 2018 оны 11 дүгээр сард АНУ, Мексик, Канадын хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдсан бөгөөд өмнө нь 1994 оноос хойш үйлчилж байсан НАФТА хэлэлцээрийг АНУ-д ашиггүй хэмээн Д.Трамп үзсэн байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 11 цаг 16 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top