x

Хятадын армид авлигын томоохон дуулиан дэгдэж, өндөр албан тушаалтнууд шалгагдаж байна

Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, Цэргийн төв зөвлөлийн Нэгдсэн штабын дарга Лю Жэньли нар холбогдсон авлигын томоохон дуулиан дэгджээ. Хэрэв Жаныг огцруулах шийдвэр гарвал энэ нь 1989 оны Тяньаньмэний талбайд эсэргүүцлийн ажиллагааг дарсан цагаас хойш Хятадын армид хийсэн хамгийн том халаа сэлгээнүүдийн нэг болно гэж “The Washington Post” сонинд ням гарагт гарсан нийтлэлд бичжээ.

Цэргийн эрх мэдэл Шигийн гарт төвлөрөв

Цэргийн хамгийн өндөр албан тушаалыг хашиж буй Жаныг огцруулснаар БНХАУ-ын удирдагч Ши Жиньпиний гарт цэргийн эрх мэдэл урьд өмнө байгаагүй хэмжээгээр төвлөрнө хэмээн нийтлэлд онцолсон байна.

"Financial Times" сонинд мөн арми дахь авлигатай тэмцэх мөрдөн шалгалтын дүнд Зэвсэгт хүчнийг удирддаг Цэргийн төв зөвлөлийн удирдлагад хоёрхон хүн үлдсэн бөгөөд тэдний нэг нь Хятадын удирдагч Ши Жиньпин гэдгийг онцолж байна. Тус сонины сэтгүүлчид үүнийг Цэргийн төв зөвлөлд урьд өмнө үүсэж байгаагүй нөхцөл байдал гэж тодорхойлжээ.

Жан Юшягийн эсрэг мөрдөн шалгалт

Хятадын батлан хамгаалахын яам Жан Юшя, Лю Жэньли нарыг “сахилга бат, хууль дүрмийг ноцтой зөрчсөн” хэрэгт буруутган шалгаж байгаагаа мэдэгджээ. Энэ нэр томъёог Хятадад ихэвчлэн авлигын хэрэгт холбогдуулан ашигладаг болохыг AFP агентлаг онцолсон байна.

Өдгөө 75 настай Жан Юшя бол хамгийн өндөр албан тушаалыг хашиж буй генерал бөгөөд Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны 24 гишүүний нэг юм. Тэрбээр Цэргийн төв зөвлөлийн орлогч даргын албан тушаалыг өөрийнх нь удирдлагад байдаг Хятадын пуужинт цэргийн ангийн генерал Жан Шэнминтэй хуваан гүйцэтгэдэг.

Авлигатай тэмцэх нэрийдлээр өрсөлдөгчдөө намнаж байна гэж Шиг буруутгаж байна

2012 оноос хойш Цэргийн төв зөвлөлийг тэргүүлж байгаа Ши Жиньпин авлигыг Хятадад учирч буй “хамгийн том аюул” гэж тодорхойлдог. 2013 онд БНХАУ-ын удирдагчийн албан тушаалд томилогдсоноосоо хойш тэрбээр цэргийн болон төрийн эрх мэдлийн бүх түвшинд авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлсэн. Шүүмжлэгчид түүнийг авлигатай тэмцэх энэхүү кампанит ажлыг өрсөлдөгчдөө зайлуулах зорилгоор ашиглаж байна гэж үздэг.

Хятадын эрх баригчид ардын чөлөөлөх армийн есөн албан тушаалтныг авлигын хэрэгт сэжигтнээр татан мөрдөн шалгаж байгаагаа өнгөрсөн оны аравдугаар сард зарлаж, өндөр албан тушаалын хоёр генералыг огцруулсан нь Жан Шэнмин, Хэ Вэйдун нар юм.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 11 цаг 16 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top