x

Япон улс панда баавгайнуудыг Хятадад буцаан өглөө

Өнөөдөр Хятад руу буцааж буй хоёр панда баавгайтай салах ёс гүйцэтгэхээр олон мянган япончууд Токиогийн Уэно амьтны хүрээлэнд иржээ.

Ням гарагт Сяо Сяо ба Лэй Лэй гэдэг нэртэй ихэр хоёр хулсны баавгайг үзэхээр ирсэн хүмүүс гурван цаг хагасын турш дараалалд зогсож байлаа. Тэдэнтэй “салах ёс гүйцэтгэх” хүмүүст 4 400 тасалбар худалдсан бол нийтдээ 108 мянган хүн цугларчээ.

Ихрүүд Японд 2021 онд төрсөн боловч Хятадын талаас бэлэглэсэн панданууд төдийгүй тэдний үр удам нь тус улсын өмч байдаг тул өмчөө буцаан авах эрхтэй гэнэ.

БНХАУ 1949 онд байгуулагдсанаасаа хойш сайн санааны бэлгэдэл болгож бусад улсад панда баавгайнуудыг бэлэглэдэг уламжлал тогтсон байна. Тэдгээрийг хүлээн авсан улсууд жил бүр хос баавгай бүрийн төлөө 1 сая доллар төлдөг ажээ.

Токио хотын захиргаа ихэр хоёрын оронд өөр пандануудыг илгээхийг хүссэн боловч Хятадын тал боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Пандануудыг онгоцоор Хятадад хүргэж, хөл хорионд байлгасны дараа Сычуан муж дахь пандаг хамгаалах, судлах төвд Сян Сян гэдэг эгч пандатай нь хамт байлгах ажээ.

Хятад, Япон хоёр улс харилцаагаа хэвийн болгосон 1972 онд эхний панданууд Японд ирж байв. Харин одоо 50 гаруй жилийн дараа япончууд хулсны баавгайгүй болжээ.

Өдгөө хоёр орны харилцаа хурцадмал шинжтэй болсон нь Японы Ерөнхий сайд Такаичи Санаэгийн хэлсэн үгтэй холбоотой. Тэрбээр хэлэхдээ, хэрвээ Хятад улс Тайвань руу довтолбол Япон улс хөндлөнгөөс оролцохоос аргагүйд хүрнэ гэсэн агуулгатай үг хэлсэн байна. Харин Хятад улс уг арлыг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг үздэг бөгөөд түүний дахин нэгтгэхийн тулд хүч хэрэглэхийг үгүйсгэхгүй байгаа юм.

Тус улс Японд нийлүүлдэг газрын ховор элементүүдийн экспортоо хязгаарлаж, Японоос далайн бүтээгдэхүүн худалдан авахаа зогсоожээ. Мөн өнгөрсөн сард Японд ирсэн хятад жуулчдын тоо оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин цөөрсөн байна.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 11 цаг 16 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top