x

Японы эрх баригч нам эвсэл байгуулж, доод танхимд олонх боллоо

Японы Ерөнхий сайд Таикачи Санаэ Либерал ардчилсан нам /ЛАН/ ба “Японы шинэчлэлийн нийгэм” намаас бүрдсэн эрх баригч эвсэл ирэх сард болох парламентын доод танхимын сонгуульд олонхын суудал авч чадахгүй тохиолдолд огцорно гэдгээ мэдэгджээ. 

Тэрбээр Токио хотод сонгогчдын өмнө үг хэлэхдээ “Би сонгогчдын итгэлийг олж авахыг хүсэж байна. Хэрэв ЛАН болон “Японы шинэчлэлийн нийгэм” нам олонхын суудал авч чадахгүй бол би Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорно” хэмээн мэдэгдсэн байна. 

Японы  парламентын доод танхимын ээлжит бус сонгуулийн сурталчилгаа нэгдүгээр сарын 27-ноос буюу өнөөдрөөс албан ёсоор эхэллээ. Сонгууль хоёрдугаар сарын 8-нд болно. Энэ удаагийн кампанит ажил нь Японы дайны дараах түүхэнд хамгийн богино хугацаанд болж байгаа юм. Түүнчлэн одоогоор ихээхэн дэмжлэг хүлээж буй Ерөнхий сайд Т.Санаэгийн тэргүүлж буй эрх баригч эвсэлд давуу тал болж байгаа бол сөрөг хүчнийхэнд хүндрэл үүсгэж байна.

Олон нийтийн дунд явуулсан санал асуулгуудын дүнгээс харахад ЛАН-ыг хамгийн ихээр дэмжиж байгаа хэдий ч тус намын дэмжлэгийн түвшин Ерөнхий сайдын хувийн нэр хүндээс шалтгаалж буй Засгийн газрын рейтингээс нэлээд доогуур байна. Тухайлбал, Nikkei сонины явуулсан санал асуулгад оролцогчдын 40 хувь нь ЛАН-д санал өгөхөөр төлөвлөж байгаа бол Т.Санаэгийн тэргүүлж байгаа Засгийн газрын рейтинг 65 хувьтай байна.

ЛАН сүүлийн жилүүдэд дараалан ялагдсаны улмаас парламентын хоёр танхимд олонхын суудлаа алджээ. Тус нам “Японы шинэчлэлийн нийгэм” намтай эвссэнээр доод танхимд ялимгүй олонх /465 суудлаас 233-ыг эзэлсэн/ болсон юм.  

Гэвч сүүлийн үед Ерөнхий сайд Т.Санаэ болон түүний Засгийн газрын дэмжлэг огцом өссөн байна. Хамгийн сүүлийн санал асуулгуудаар рейтинг нь 60-70 хувьд хүрчээ. Т.Санаэ болон түүний багийн тооцоолж буйгаар, дэмжлэг өндөр байгаа тул удахгүй болох сонгуулиар эрх баригч намын парламент дахь байр суурийг бэхжүүлж, илүү олон суудал авч чадна хэмээн найдаж байна.

Эх сурвалж: Kyodo

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 11 цаг 16 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top