x

Испани зөвшөөрөлгүй цагаачдад хууль ёсны статус олгох хөтөлбөр эхлүүллээ

Испанийн Засгийн газар тус улсад зөвшөөрөлгүйгээр ажиллаж, амьдарч байгаа цагаачдад хууль ёсны статус олгох хөтөлбөрийг эхлүүлж байгаагаа мягмар гарагт буюу өчигдөр мэдэгдлээ.

Интеграц, нийгмийн даатгал, цагаачлалын асуудал хариуцсан сайд Эльма Саисын хэлснээр, уг хөтөлбөрт 500 мянга хүртэлх хүнийг хамруулах боломжтой. Энэхүү хөтөлбөрийг парламентад гацсан ижил төстэй хуулийн төслөөс хамаарахгүйгээр цагаачлалын тухай хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлтийг оруулах замаар шуурхай батлан хэрэгжүүлэх ажээ.

2025 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө олон улсын хамгаалалт хүссэн өргөдөл гаргасан, мөн тухайн өдрөөс өмнө дор хаяж 5 сарын хугацаанд тус улсад оршин суусан гэдгээ нотолж чадсан гадаадын иргэд нэг жилийн хугацаатай оршин суух зөвшөөрөл ба ажиллах эрх авах боломжтой. Түүнчлэн ял шийтгэлгүй гэдгээ баталгаажуулах шаардлагатай.

1986-2005 оны хооронд Испани улс цагаачдад хууль ёсны статус олгох арга хэмжээг зургаан удаа хэрэгжүүлж байжээ. Харин Испанийн эрх баригчдын энэ удаагийн шийдвэр нь цагаачлалын бодлогыг чангатгаж байгаа Европын орнуудын бодлоготой зөрчилдөж байна. Испани улс дэлхий даяар өрнөж буй цагаачлалтай тэмцэх бодлогын эсрэг “гэрэлт цамхаг” хэвээр үлдэнэ гэж Эльма Саис хэлжээ.

Янз бүрийн тооцоогоор, Испанид хууль бусаар оршин суудаг хүмүүсийн тоо 800 мянгад хүрчээ. Тэдний ихэнх нь Латин Америк, Африкийн орнуудаас ирсэн цагаачид бөгөөд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, үйлчилгээний салбарт ажилладаг байна.

Испанийн төвийн болон барууны үзэл баримтлалтай намууд Засгийн газрын энэхүү санаачилгыг хэдийн шүүмжлээд эхэлжээ. Консерватив Ардын намын дарга Альберто Нуньес Фейхоо мэдэгдэхдээ, Ерөнхий сайд Педро Санчес 40 гаруй хүний аминд хүрсэн галт тэрэгний ослоос олон нийтийн анхаарлыг сарниулахыг оролдож байна гэж буруутгажээ.

Харин хэт барууны Vox намын удирдагч Сантьяго Абаскаль олон нийтийн сүлжээнд бичихдээ, Санчес испаничуудыг “үзэн яддаг”, цагаачдын довтолгоог хурдасгаж байна” гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 11 цаг 16 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top