x

Ураны үнэ дээд цэгт хүрсэн шалтгаан ба ирээдүйн төлөв

Ураны үнэ фунт тутамдаа 89 ам.долларт хүрч, зах зээл нь хоёр дахь сардаа дараалан өсөлттэй байна. 2024 он гарснаас хойш бирж дэх ураны үнэ сүүлийн жилүүдийн дээд хэмжээнд хүрсэн бөгөөд энэхүү өсөлтөд хөрөнгө оруулалтын сангуудын сонирхол ихээхэн нөлөөлж байна. Тухайлбал, 'Sprott Physical Uranium Trust' гэх томоохон сан 2023 оны III улиралд 2.3 сая фунт уран худалдан авчээ.

Хөрөнгө оруулалтын сангуудын идэвхтэй арилжаанаас гадна АНУ-ын бодлого үнийн өсөлтөд нөлөөлөв. Тус улс Оросын нийлүүлэлтийг бууруулж, стратегийн нөөцөө нэмэгдүүлэх шийдвэр гаргасан юм. Мөн цахилгаан эрчим хүчний эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан АНУ-ын удирдлага атомын эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлэхээр зорьж байна. Одоогийн байдлаар Орос улс АНУ-ын атомын цахилгаан станцын баяжуулсан ураны хэрэгцээний дөрөвний нэгийг дангаар хангадаг тул энэхүү нийлүүлэлтээс татгалзах нь тус улсын эрчим хүчний тэнцвэрт байдлыг алдагдуулах эрсдэлтэй. Дэлхийн цөмийн холбооны тооцоолсноор, 2030 он гэхэд дэлхийн ураны эрэлт гуравны нэгээр нэмэгдэх төлөвтэй байна.

Хиймэл оюун ухааны хөгжил нь цахилгаан эрчим хүчний хэрэглээг эрс нэмэгдүүлж, ураны үнийн өсөлтийг дэмжиж буй бас нэгэн гол хүчин зүйл болов. Хиймэл оюун ухааныг дагасан дата төвүүдийн өсөлт нь цөмийн түлшний үнэд ихээхэн нөлөөлж байна. Дэлхийн ураны эрэлт 2040 он гэхэд бараг хоёр дахин өсөж, жилд 150 мянган тоннд хүрэх төлөвтэй байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор атомын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 746 ГВт-д хүрэх тооцоо гарчээ.

Гэвч энэ салбар өмнөх жилүүдэд атомын эрчим хүчинд итгэх итгэл буурснаас үүдэн хөрөнгө оруулалт багасч, ураны шинэ ордуудыг ашиглалтад оруулах ажил хойшилсон зэрэг сорилттой тулгарсаар байна. Ойрын арван жилд одоо ашиглагдаж буй зарим ордын нөөц шавхагдаж болзошгүй юм. Гэсэн хэдий ч үнийн өсөлт нь нөхцөл байдлыг өөрчилж эхэллээ. Урт хугацааны гэрээний үнэ фунт тутамдаа 88 ам.доллар болсон нь 2000-аад оны сүүлийн үеийн түвшинд хүрсэн үзүүлэлт бөгөөд АЦС-ын тогтвортой хэрэглээ нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна.

Атомын цахилгаан станцын нэг онцлог нь түлшний тогтмол хэрэглээ юм. Нэг удаагийн цэнэглэлтээр цөмийн реакторыг удаан хугацаанд тасралтгүй ажиллуулах боломжтой байдаг. Мөн АЦС-ын үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний өөрийн өртөгт ураны үнийн эзлэх хувь 5%-иас хэтэрдэггүй бол нүүрс, байгалийн хийн станцын хувьд түлшний зардал нь нийт зардлын ихэнх хувийг эзэлдэг. Энэхүү давуу тал нь цөмийн түлшний олборлолт, боловсруулалт, үйлдвэрлэлтэй холбоотой компаниудад хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлж байна.

Хэдийгээр зарим улс оронд олон нийтийн зүгээс аюулгүй байдлын асуудлыг хөнддөг ч, атомын эрчим хүч нь ирээдүйн нүүрстөрөгч багатай эрчим хүчний системийн чухал хэсэг гэж тооцогдож байна. Шинжээчид Европ, Азид сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт их байгаа ч төслийг хэрэгжүүлэх хугацаа, зардлыг бууруулсан жижиг модуль реакторууд (SMR) шаардлагатайг онцолж байна. Түүнчлэн, ашиглалтаас гарсан хуучин АЦС-уудыг дахин ажиллуулах, хиймэл оюун ухааны төвүүдийг цахилгаанаар хангах томоохон гэрээ хэлцлүүд нь салбарын сэргэлтэд түлхэц өгч байна. Ойрын хугацаанд ураны салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын эрэлт өндөр байх хэдий ч алс ирээдүйд газрын дулаан болон цөмийн нэгдлийн эрчим хүч нь эрчим хүчний салбарын ирээдүйг тодорхойлох боломжтой юм.

Эх сурвалж: РИА Новости

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 11 цаг 14 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top