x

БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа

Хятадын Коммунист намын XX удаагийн Төв Хорооны IV бүгд хурлын шийдвэр, хөрш зэргэлдээ орнууд болон дэлхийд үзүүлэх нөлөөний талаар мэдээлэл өгөх хэвлэлийн хурлыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Хятадын Коммунист нам (ХКН)-ын Төв болон Улсын байгууллагуудын Ажлын хорооны өдөр тутмын ажил хариуцсан дэд дарга Гуо Вэньчи энэ өдрүүдэд манай улсад айлчилж буй юм. Тэрбээр хэвлэлийн хурлын эхэнд хэлэхдээ, “Коммунист намын XX удаагийн Төв Хорооны IV бүгд хурал өнгөрсөн оны 10 дугаар сард болж, тус улсын 14 дэх таван жилийн хугацааны нийгэм, эдийн засгийн ололт амжилтыг дүгнэж, ирэх таван жилийн хөгжлийн зорилтыг дэвшүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, тус хурлаас 2030 он хүртэлх хугацаанд Хятад улсын баримтлах үндсэн 7 чиглэлийг тодорхойлсон" хэмээн онцлов.

Нэгдүгээрт, улс орны хөгжлийг үсрэнгүй түвшинд хүргэх зорилтыг дэвшүүлжээ. Одоогоор, тус улсын нэг хүнд ногдох ДНБ 13 мянган ам.доллар аж. Зөвхөн энэхүү үзүүлэлтийг гэхэд, 27-29 мянган ам.долларт хүргэх юм.

Хоёрдугаарт, шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжлийг түргэтгэж, энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, инновацыг гүнзгийрүүлнэ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Хятад улсын шинжлэх ухааны салбар дэлхийн топ-10-ын жагсаалтад орж, судалгаа хөгжүүлэлтийн ажилд оруулах хөрөнгө оруулалт Европын орнуудын түвшинд хүрч, хиймэл оюуны салбар АНУ-ын дараа оржээ.

Гуравдугаарт, тогтолцооны давуу талыг түшиглэн, хууль эрх зүйн орчныг сайжруулах замаар гадаад зах зээлд нээлттэй хаалганы бодлогыг эрчимтэй хэрэгжүүлнэ. Тус улс 2012 оноос хойш 3100 шинэтгэлийн үйл ажиллагаа явуулсан ба ирэх жилүүдэд 300 гаруй шинэчлэлийг хэрэгжүүлэхээр тогтжээ.

Дөрөвдүгээрт, орчин үеийн хятад орны шинэчлэл бол бэхэжсэн эдийн засаг төдийгүй иргэдийн оюун санааны түвшнийг дээшлүүлэх явдал юм хэмээн тодорхойлсон байна. Товчдоо бол, соёлын аж үйлдвэрлэлийн хөгжүүлэхэд төрөөс тууштай дэмжихээр болжээ.

Тавдугаарт, иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэхийг чухалчилсан байна. Тус улсын хөдөлмөрийн зах зээлд жил бүр 12 сая төгсөгч гардаг. Мөн 300 сая хүн хөдөө тосгоноос хот руу шилждэг гэсэн статистик байдаг байна. Тиймээс иргэдийг тогтвортой ажлын байраар хангах, орлогын байнгын эх үүсвэртэй болгох, гарааны бизнесийг дэмжих, тэгш, хүртээмжтэй нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх аж.

Зургаадугаарт, “Үзэсгэлэнтэй Хятад орон” бүтээн байгуулалтыг ахисан түвшинд гаргахыг зорих аж. Энэхүү зорилтын хүрээнд аж үйлдвэр, хот байгуулалт, ложистик, эрчим хүч зэрэг салбарт байгальд ээлтэй, ногоон хөгжлийн загварыг хэрэгжүүлэх юм. Одоогийн байдлаар, Хятад улс нарны эрчим хүчний 80 хувь, салхины эрчим хүчний 70-аас дээш хувийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх болсон байна.

Долоодугаарт, үндэсний аюулгүй байдлын дархлааг бэхжүүлэх хэмээн тодорхойлжээ. Эдгээр зорилтыг хэрэгжүүлснээр Хятад улс хөгжлийн дараагийн түвшинд хүрэхийн зэрэгцээ хөрш зэргэлдээ орон болон олон улсын харилцаанд тогтворжуулагч, хөдөлгөгч хүч байх болно гэж дарга Гуо Вэньчи ярив.

Үүний зэрэгцээ Монгол Улсын хувьд БНХАУ нэн тэргүүнд худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, инновац, ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарт хамтрах, туршлагаасаа хуваалцах боломжтой гэж дарга Гуо Вэньчи ярианыхаа төгсгөлд дурдлаа. Түүнчлэн Коммунист намын XX удаагийн Төв Хорооны IV бүгд хурлаас дэвшүүлсэн энэхүү зорилтыг энэ хавар болох БНХАУ-ын хоёр хурлаар батална хэмээн тэрбээр тэмдэглэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 18 цаг 46 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top