x

Ц.Даваасүрэн тойргоо төдийгүй улсаа хорлолоо

“Багануурын станцаар өчнөөн гүтгүүллээ” гэх гомдлоор Ц.Даваасүрэн туньж, сайд Б.Чойжилсүрэн гэрэл унтраагүй юм шиг, халаалт хөрөөгүй юм шиг нийтийн бухимдлыг “дайралт” гэж гэмгүй царайлав. Нас нь хоёр нугарсан станцуудын үхмэл цогцсуудыг салгаж хаяад орлуулах донор “эрхтэн”-үүдийг зөвхөн Оросоос авдаг. Энэ нь өндөр үнэтэй цахилгааныхаа араас сэлбэгээ шахах тулгалт. Ийм аргаар шулахын тулд чадамж өндөр шинэ технологиор супер эх үүсвэр барихыг 1964 оноос гацаажээ. Манай инженерүүд амбасын үеийн станцуудынхаа болохгүйг болгон монголчилж, тэсгим жаврыг давж яваа нь юутай их буян бэ. Хөлдөж үхэхээс аврагч та нарыг минь бурхан өршөөг.

Багануурын станц ашиглалтад орсон бол цахилгаан дулаанаар доголдохгүй. Нас хэтэрсэн станцуудаа хальхуулаад сэхэхгүй. Аюул ойртсоор. Багануур нэг кВт цахилгааныг ОХУ-аас импортолж буй тарифаас хямдаар төвийн бүсэд нийлүүлнэ. Багануур ДЦС яагаад замхрав гэх бухимдал уугисаар дэлбэрэхдээ тулаад буй. Эрчим хүчний сайд уг төслийн гол тоглогч учир түүнээс хариуцлага нэхдэг. Нэхлийг “гүтгэлэг” гэх бардам эсэргүүцлээр станц ашиглалтад орсон үед л омогдмоор. Уг станцыг “сүйрүүлэх хужаа төсөл” гээд юу ч биш болгосон сайд нь Ц.Даваасүрэн. Багануурт станц баривал Хятад арми хяналтаа тогтоож, 5000 хужаа бүхий тосгон үүсэж, ах нарын барьж өгсөн нийслэл дэх станцууд асар хүчтэй хужаа тогонд навс цохиулж шатна гэх марзан ухуулга цацсан. Энэ ухуулгын ил эзэн нь “Нэгдсэн Монгол” ТББ-ын тэргүүн, нууц ноён нь Ц.Даваасүрэн сайд. 

Өмнөд хөршөө үзэн ядагч сүргийн цөсийг хөөргөхөд тэнэг пиар чухам. Харанхуй тархи-тоглоом болдгийн тод жишээ. Багануур ДЦС-ыг Ц.Даваасүрэн бус “олны шаардлагаар” төр засаг царцаав гэх ойлголт хар массын вакум толгойд үлдээсэн. Ингэснээр орос олигархийн эрчим хүч манай руу урсана. Монгол улсын хөдөлмөрийн хууль, Засгийн газраас олгодог гадаад ажилчдын квот дагуу хятад ажилчдын тоо хязгаартай. Ажилчдын 90 хувь монголчууд байна гээд гэрээгээр тохирчээ. Юун 5000 хужаа, юун Хятад арми вэ? Хүчдэлээ маневрлан тохируулах боломжтой тул юун шатах аюул бэ? Амин чухал төслийг гацаахаар дэгдээсэн цуурхлыг УИХ хайхраагүй. Биеэ үгүйлдэггүй би бичиж зөнөгөө дуудуулсан. Сураг алдарсан энэ төслийн талаар саявтар Ц.Даваасүрэн мэдэгдэл хийв: 

“Багануурын станцыг намайг сайд болоод очиход гэрээ байгуулагдчихсан байсан. Улаанбаатарт баригдах тавдугаар станцын төслийг зогсоогоод энэ гэрээг байгуулсан байсан. Тэр үед "баахан Хятад ажилчид орж ирэх гэж байна" гэсэн зүйлийг Аюулгүй байдлын зөвлөл дээр яриад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс энэ төслийг хэрэгжүүлэхгүй байх албан бичгийг Эрчим хүчний яаманд ирүүлсэн байдаг. Уучлалт гуйх ёстой бол тэр үеийн ерөнхийлөгч нь л уучлалт гуйх ёстой байх. Тэр үед Х.Баттулга Ерөнхийлөгч байсан. Үндэсний аюулгүй байдлаас ирсэн бичиг Эрчим хүчний яаман дээр байгаа...

Хятад улсын Ерөнхийлөгч Ши Жин Пинь НҮБ-д ажиллахдаа гадаад орнуудын нүүрсний төсөлд санхүүжилт хийхгүй гэдэг амлалт авсан юм билээ. Түүнээс хойш энэ төсөл дээр асуудлууд үүсэж эхэлсэн. Түүнээс биш эрчим хүчний яамны зүгээс энэ төслийг зогсоох талаар шийдвэр гаргасан зүйл огт байхгүй. Би Багануурын станцаар өчнөөн гүтгүүллээ. Хэрвээ багануурын станцыг гацаасан ямар нэг шийдвэрийг гаргасан байгаа бол албан ёсоор Н.Ганбат гишүүнд гаргаж өгье. Хэрвээ би тийм шийдвэр гаргасан байх юм бол улс төрийн хариуцага хүлээхэд бэлэн. Хүнийг гүтгээд байж ерөөсөө болохгүй. Хятадын тал нүүрсний санхүүжилтээ зогсоосноос болж л үүссэн асуудал. Би Ши Жин Пинь биш шүү дээ" гэлээ. (Хууль зөрчсөн, хулгай хийснээ цаасан дээр баримтаар үлдээдэг мангуу байдаггүй юм Даваасүрээн. Ц.Д)

Нас нь олон жилээр хэтэрсэн станцууд унтрах, Орос экспортоо хаах-аль нь ч дайрсан 1,7 сая оршин суугчтай хот 40 хэмийн тэсгим жаварт тэс хөлдөнө. Өвгөн станцууд оргил ачааллынхаа үед бүх тэнхээгээ шавхаж, Оросоос авдаг өндөр үнэтэй цахилгаанаар сэлбэвч, нөхөх үүсвэр-зуух трубингүй учир нүүрсээ нүдээ аньж өрдсөөр осол гарах аюул хутганы ирэн дээр өвөлждөг. Багануур ДЦС эрчим хүчний доголдлыг арилгах, өсөн нэмэгдэх хэрэглээг хангах маш чухал төсөл байв!

Н.Тавинбэх сайдын яриа: “Багануурын ДЦС-ын гэрээ их сайн гэрээ болсон юм билээ. Ажил эхлээд явж байхад нь Монголын тал тодорхойгүй шалтгаанаар зогсоосон... Ши Жинпинь даргын үгтэй холбоотойгоор нүүрсний технологиор ажилладаг эх үүсвэрийг санхүүжүүлэх ажлыг зогсоосон ч 2022 оны IV сард Хятадын Хөгжил шинэчлэлийн хорооноос уг төслийг тусгай горимоор санхүүжүүлэх буюу Ши Жинпинь даргын үгнээс хамааралгүйгээр санхүүжүүлэх төсөлд оруулсан. Тиймээс “танай концесс эзэмшигч хүсэлтээ гаргавал бид санхүүжилтын асуудлыг ярилцъя” гэсэн...

Үжирсэн станцуудаа байнга өндөр үнээр сэлбэж, хөрөнгөө дэмий үрдгийг цэглэж, орчин үеийн станц барих манай төслүүд аварга орос саварт атгаастай. III ДЦС-д оросууд 655 сая долларын сэлбэг шахсан мэдээ цацагдаж байв. Багануур станцын нийт өртгийн талаас илүү үнэтэй сэлбэг?! (Багануур станцын нийт өртөг 1,2 тэрбум доллар). III ДЦС-ын элэгдсэн эд ангийг сэлбэх төслийг Оросын “Интер РАО-экспорт” компани гүйцэтгэхээр ТЭЗҮ-гээ ирүүлж, ОХУ-аас олгох өндөр хүүтэй зээлийг 2022 оны нэгдүгээр улиралд багтаан танилцуулна гэв. В.Путин Халх голын ойгоор дуулиантай зочлохдоо III ДЦС-ын засварт дээр дурдсан 655 сая доллар бус 1,4 тэрбум евро гаргахыг тулгав.

Тулган дорх нүүрсний орд. Хөвсгөл Завханы хязгаарт хэдэн залуу тулган дорх нүүрсний ордоо түшиглэн станц барьж, (бэл нь хүрээгүйгээс хятадуудтай хамтарч) эрчим хүчний эх үүсвэртэй болж, сумынхаа жижиг бизнес эрхлэгчдийг тогтой болгосноор орос цахилгаанд урсдаг валютаа улсдаа шингээх гэж. Өнөөхийг нь Ц.Даваасүрэн унтрааж эх оронч рейтенгээ өсгөснөөр сайдын сэнтийд залрав.

20 жилийн дараа хөл дорх хүрэн нүүрсээ цахилгаан болгох хүсэлдээ хөтлөгдөн дахиад л тууз хайчлав. 20 насаар хөгширсөн ахимаг эрс цөхрөөгүй ч Ц.Даваасүрэн гишүүний сонгогчид өдгөө ижилгүй үнэтэй импортын тогонд шулуулсаар. Энэ юу ч биш. Ц.Даваасүрэн тойргоо хорлоод зогссонгүй сайд болоод улсаа тоггүй болгох цэвдэг зан гаргав. Түүнийг сонгохгүй бол тэр-10 хувь байтугай эх орноо самрах этгээд гэдгээ өөрөө илчлэв. (Дахин сонгогдоогүйгээс 12 сарын гишүүний цалин өгөхгүй бол тэр төрийн нууц задлахаа чуулган дээр мэдэгдлээ). Төрийн нууцаа задруулахгүйн тулд түүнийг УИХ-даа сонгоод байхаас яалтай.

Ц.Доржготов, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2 цаг 19 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 23 цаг 11 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top