x

Blue Origin компани 92 хүнийг сансарт аялуулжээ

“Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безосын “Blue Origin” компани сансрын аялал жуулчлалын “New Shepard” хөтөлбөрөө хоёр жилийн хугацаагаар зогсоож байгаагаа мэдэгджээ.  Уг төслийн оронд тус компани АНУ-ын сансар судлалын NASA агентлагийн сансрын нисгэгчдийг Сар луу илгээх нислэгүүдэд бэлтгэх ажээ. 

NASA-гийн "Artemis" хөтөлбөрийн хүрээнд сансрын нисгэгчдийг Сар луу хүргэх буугч модулийг зохион бүтээх гэрээг "Blue Origin" компани NASA агентлагтай байгуулаад байгаа юм. Эхэндээ Безосын компанийн модулийг “Artemis V” хөтөлбөрт ашиглахаар төлөвлөж байсан боловч “Artemis III” ба “Artemis IV” хөтөлбөрүүдийн хөлгийг зохион бүтээж буй “SpaceX компанийн төсөл хуваарийн дагуу хэрэгжихгүй байгаа тул NASA-гийн зүгээс "Blue Origin" ба "SpaceX"-ийг “Artemis III” хөтөлбөрийн нислэгийг үйлдэхэд хамтран ажиллахыг хүссэн байна. Хоёр талын байгуулсан гэрээний үнийн дүн 3.4 тэрбум ам.доллар бөгөөд энэ нь "New Shepard" хөтөлбөрийн орлогоос хамаагүй их юм.

АНУ-ын сансрын судлалын агентлаг 2030 он гэхэд Саран дээр байнгын оршин суух дэд бүтцийг байгуулж, цөмийн реактор барихаар төлөвлөж байгаа юм. Тус улс Сарыг эзэмших хөтөлбөр хэрэгжүүлж буй Орос, Хятадаас түрүүлэх зорилготой гэж шинжээчид дүгнэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хоёр дахь бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болохоос өмнө буюу 2028 онд Сар луу сансрын нисгэгч илгээх тухай зарлигт өнгөрсөн оны 12 дугаар сард гарын үсэг зурсан билээ.

"New Shepard" пуужинг 2021 оноос хойш сансрын дэд тойрог замын /суборбитал/ нислэгүүдэд ашиглажээ. Энэ хугацаанд Баруун Техаст байрлах "Blue Origin"-ы хөөргөх талбайгаас 38 удаа хөөрч, 92 хүнийг дэд тойрог замд аялуулжээ. 2024 оны 4 дүгээр сард "Blue Origin" компани АНУ-ын дуучин Кэти Перри, тухайн үед Жефф Безосын сүйт бүсгүй байсан Лорен Санчес зэрэг дан эмэгтэйчүүдээс бүрдсэн багийг 60 гаруй жилийн дараа анх удаа сансар луу илгээсэн юм.

Эх сурвалж: Кazinform 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 11 цаг 16 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top