x

Грэммийн 68 дахь наадам улс төржсөн уур амьсгалтай болж өнгөрөв

“Грэмми” хөгжмийн наадмын 68 дахь удаагийн шагнал гардуулах ёслол АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Cripto.com” цогцолборт боллоо. Энэ онд уг ёслол урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр улс төржсөн өнгө аястай болж өнгөрсөн байна. Шагнал хүртсэн олон уран бүтээлчид, зочид сүүлийн хэдэн долоо хоногт хоёр жагсагчийг буудан хөнөөсөн Америкийн цагаачлалын албаны үйл ажиллагааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.

Хамгийн олон шагналыг рэп дуучин Кендрик Ламар /таван төрөлд/, дуучин Билли Эйлиш, Лэди Гага нар хүртлээ.

Тэрбээр шагнал гардан авахдаа “Бурханд талархахаасаа өмнө би Цагаачлалын албаныхан тонил цаашаа!” гэж хэлмээр байна” хэмээн хэлснээр АНУ-ын Холбооны цагаачлал, гааль хяналтын албаны (ICE) үйл ажиллагааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Сүүлийн долоо хоногуудад Миннесота муж улсын Миннеаполис хотод ICE -ын ажиллагааны үеэр хоёр хүн буудуулж амиа алдсан нь олон нийтийн уур бухимдлыг төрүүлж, улс даяар эсэргүүцлийн жагсаал өрнөхөд хүргэсэн юм. “Бид зэрлэгүүд биш, бид амьтад биш, бид харийнхан биш, бид бол хүн, бид бол америкчууд” гэж Бэд Банни хэлжээ.

"Wildflower" дуугаараа "Грэмми"-гийн “шилдэг дуу” шагналыг хүртсэн дуучин Билли Эйлиш мөн ICE-ын үйл ажиллагааг эсэргүүцэхийг уриалсан байна. “Яг одоо юу хэлэх, юу хийх ёстойгоо ойлгоход үнэхээр хэцүү байна. Гэхдээ бид тэмцлээ үргэлжлүүлж, ил тод дуугарч, эсэргүүцлээ илэрхийлсээр байх ёстой гэж бодож байна. Бидний дуу хоолой үнэхээр чухал” гэж тэрбээр хэлсэн байна.

Энэ оны “Грэмми” хөгжмийн наадмын гол ялагч нь 38 настай рэп дуучин Кендрик Ламар байлаа. Тэрбээр хамгийн олон шагналд нэр дэвшиж, тавд нь шагнал хүртлээ. Ингэснээр Ламар рэп хөгжмийн түүхэнд “Грэмми” наадмаас хамгийн олон шагнал хүртсэн уран бүтээлч болж, Jay-Z-г ардаа орхисон бөгөөд одоо нийт 26 шагналтай болсон байна.

Тэрбээр GNX цомгоороо “Грэмми” хүртсэнээс гадна, шилдэг рэп хөгжмийн зохиол, шилдэг аялгуут рэп үзүүлбэр, шилдэг рэп үзүүлбэр зэрэг төрөлд шалгарчээ.

Нэр дэвшсэн шагналын тоогоор Леди Гага удаалсан бөгөөд дуучин бүсгүй шилдэг поп дууны цомог (Mayhem), шилдэг дуу, шилдэг бүжгийн дуу бичлэг (Abracadabra), мөн шилдэг ремикс төрөлд шагнал хүртсэн байна.

Шагналаа гардан авах үеэрээ Леди Гага эмэгтэй уран бүтээлчдэд хандан, уран бүтээлийнхээ талаарх өөрийн үзэл бодлыг хамгаалж байхыг уриалжээ. “Би заримдаа студид очиход эрчүүдээр дүүрэн байдаг, тэр үед өөрийн үзэл бодлыг хамгаалахад хэцүү байдаг гэдгийг мэднэ. Гэхдээ би та нарыг өөрийнхөө дууг, өөрийгөө продюсерийн хувиар хамгаалж тэмцэхийг уриалж байна. Ингэснээр таныг үнэхээр сонсох болно” хэмээн тэрбээр хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 11 цаг 16 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top