x

Гурван сар ч болоогүй байхад АНУ-д дахин шатдаун эхэллээ

Конгресс бямба гарагийн шөнө дунд хүртэл холбооны засгийн газрын зарим үйл ажиллагааны санхүүжилтийг хадгалах тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас АНУ-д засгийн газрын ажиллагаа дахин хэсэгчлэн зогслоо.

Сенат санхүүжилтийн багцыг 71 гишүүний саналаар дэмжиж, 29 нь эсэргүүцсэн ч төлөөлөгчдийн танхим шуурхай хуралдаж амжаагүй бөгөөд асуудлыг даваа гарагт хэлэлцэхээр болсон байна. Ингэснээр орон нутгийн цагаар 00:01 минутаас эхлэн шатдаун хүчин төгөлдөр болжээ.

Өмнө нь аравдугаар сарын 1-нд конгресс шинэ санхүүгийн жилийн төсвийг баталж чадаагүйгээс засгийн газрын үйл ажиллагаа зогсож, 43 хоног үргэлжилсэн шатдаун болсон юм. Уг шатдауныг ерөнхийлөгч 11-р сарын дундуур түр хугацааны санхүүжилтийн тухай хуульд гарын үсэг зурж зогсоож байсан бөгөөд энэ нь холбооны албан хаагчдын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 30 хүртэл олгох нөхцөлийг бүрдүүлжээ.

Энэ удаагийн шатдауны шалтгаан нь төрийн зардлын тухай хуулийн төслийн маргаан бөгөөд сенатын цөөнхийн лидер чак шумер ардчилагчид дотоод хэргийн яамны санхүүжилтийг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн байна. Үүнд хууль бус цагаачлалтай холбоотой хүчний байгууллагын ажиллагааны үеэр гарсан амь насаа алдсан хэрэг, түүнтэй холбоотой олон нийтийн эсэргүүцэл нөлөөлсөн гэж үзэж байна.

Шатдауны үеэр батлан хамгаалах, эрүүл мэнд, сангийн яам, холбооны шүүхийн системийн алба хаагчид ажиллах боловч санхүүжилт сэргээгдэх хүртэл цалин авахгүй аж. Харин энэ удаагийн шатдаун намрынхаас богино хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна.

Эх сурвалж: officelife

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 11 цаг 16 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top