x

Хятадад цахим луйврын гэмт хэрэгтнүүдийг цаазаар авчээ

Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр бүлийнхний байгуулсан гэмт бүлэглэлийн гишүүд бөгөөд Хятадын 14 иргэний амь насыг хөнөөсөн хэрэгт буруутай гэж Шэнжэн хотын шүүх мэдээлжээ.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард тус шүүхээс “санаатайгаар хүний амийг хөнөөсөн, санаатайгаар хүний биед гэмтэл учруулсан, хууль бусаар бусдын эрх чөлөөг хязгаарласан, луйвар үйлдсэн, янханчлалд татан оруулсан” гэсэн зүйл ангиудаар дээрх хүмүүст ял оноосон байна. Дээрх бүлэглэлийн нэг гишүүн 11 тонн метамфетамин гэдэг мансууруулах бодисыг үйлдвэрлэн борлуулсан хэрэгт буруутгагджээ.

“Синхуа” агентлагийн мэдээлснээр, нэгдүгээр сарын 29-нд Вэнжөү хотод дээрхтэй ижил хэргүүд үйлдсэн Мин овогтийн гэр бүлийн мафийн 11 гишүүнийг цаазаар авсан байна.

Иргэний дайны хөлд нэрвэгдсэн Мьянмар улсын хил орчмын бүс нутагт хилийн хяналтыг хэрэгжүүлэх төрийн бүтцүүд бараг ажиллахгүй байгаа тул тэнд цахим луйврын төвүүд олноор байгуулагдаж, олон мянган хүнийг ажиллуулж байгаа ажээ. Гэмт бүлэглэлүүд интернэтээр мөрийтэй тоглоом зохион байгуулж, телефон утсаар луйвар хийх замаар их хэмжээний мөнгө олдог байна. Тэд гадаадын иргэдийг олноор нь хүчээр скам төвүүдэд авчирч, албадан ажиллуулдаг ажээ.

Бай, Мин овогтынхон болон бусад хэд хэдэн бүлэглэл олон жилийн турш Мьянмары Лауккай хотыг хяналтдаа байлгаж, цахим луйвар хийхээс гадна казино, янхны газар ажиллуулдаг байв.

Сүүлийн үед Хятад улс Мьянмар, Тайланд, Камбож улсуудтай хамтран цахим луйврын төвүүдийн эсрэг идэвхтэй ажиллагаа өрнүүлж байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 11 цаг 16 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top