x

Дулааны тавдугаар цахилгаан станцын ажил энэ сарын 15-наас эхэлнэ

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн эрчим хүчний системийн ачааллыг бууруулах зорилготой "Дулааны тавдугаар цахилгаан станц" (ДЦС-5) төслийн талбайд Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр ажиллалаа.

Эрчим хүчний салбарыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэж, улстөржилт, гацаа саадгүйгээр "ДЦС-5"-ыг барьж байгуулах хэрэгтэйг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов.

Энэхүү төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ.

Эрчим хүчний салбарыг цэгцлэх зорилтын хүрээнд Ерөнхий сайдаас өгсөн хугацаатай үүргийн дагуу төслийн ажлыг энэ сарын 15-наас эхлүүлнэ. 1961 он буюу Дулааны хоёрдугаар цахилгаан станц ажилласнаас хойш 65 жил хуримтлагдсан үнсийг эхлээд зайлуулах юм. Үнсийг зөөж цэвэрлэсний дараа, дөрөвдүгээр сард барилгын ажил өрнөнө.

"ДЦС-5" нь 300МВт цахилгаан, 340Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай, 2х150 мегаватт хүчин чадал бүхий хоёр блокоос бүрдэхээр тооцоолжээ. 2028 оны тавдугаар сард бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Төсөл хэрэгжсэнээр шинээр 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган айл өрхийг дулаанаар хангана. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Таваншар, XXI хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, I, III, IV хороолол зэрэг бүсийн хэрэглэгчдийг дулаанаар хангаж, одоо ажиллаж буй станцуудын ачааллыг бууруулж, системийн дэд бүтцийн найдвартай ажиллагааг сайжруулах юм.

"ДЦС-5 " төсөл нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд хэрэгжих бөгөөд нийт өртөг 658,563 сая ам.доллар байгаагаас хөрөнгө оруулалтын 80 хувийг хувийн хэвшлийн, 20 хувийг нийслэлийн төсвөөс шийдвэрлэнэ гэж нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар танилцууллаа.

Төслийн хүрээнд 2x150 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцын барилга байгууламж, үндсэн болон туслах тоног төхөөрөмж, дагалдах хяналт удирдлагын системээс бүрдэх ба гадна станцын бүрэлдэхүүн хэсэг, дэд бүтэц, шугам сүлжээ, туслах байгууламж болон дагалдах барилга байгууламжууд багтжээ.

Энэ онд геологийн судалгаа, ерөнхий төлөвлөлт, үндсэн тоноглолын захиалгыг гүйцэтгэх, мөн талбайн бэлтгэл, суурийн ажил, зуух, турбин, генератор зэрэг үндсэн тоноглолын суурилуулалт, нарийн төвөгтэй технологийн угсралт, автоматжуулалт, хяналт удирдлагын системийн холболт, туршилт тохируулгын бэлтгэл ажлууд хийгдэнэ. 2027 онд зуух, турбин, генераторын иж бүрэн угсралт, системийн холболт, суурилуулалт үргэлжилж, 2028 оны эхний хагаст туршилт, тохируулга хийж, станцын нэг, хоёрдугаар блокийг үе шаттайгаар ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Тус станц нь усны хэрэглээг бууруулсан, хаягдал усаа эргүүлэн ашиглах байгаль орчинд ээлтэй технологитой байх юм. Мөн орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан нүүрсний шаталтын үр ашгийг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй эрчим хүч үйлдвэрлэхэд чиглэгдсэн бөгөөд утааны хийн шүүлтүүрийн системийг суурилуулснаар агаар мандалд ялгарах дэгдэмхий үнсийг 99 хүртэлх хувиар бууруулах боломжтой гэж төслийн багийнхан Ерөнхий сайдад танилцууллаа. Станцын үнс зайлуулах системийг сайжруулж, хатуу хаягдлын менежментийг стандартын дагуу хэрэгжүүлж, усны дахин боловсруулалтын технологи ашиглаж, үйлдвэрийн хаягдал усыг цэвэршүүлэн эргэлтэд оруулах, байгалийн усны хэрэглээг багасгах бодлого баримтална.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.190.198)
    Занданшатар минь хүмүүсийн хийж байгаа ажилд битгий саад болоорой!!!
    2026 оны 02 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 3 цаг 21 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top