x

Британийн парламентад Бүх намын Монголын бүлэг шинээр байгуулагджээ

Британийн парламентад Бүх намын Монголын бүлэг шинээр байгуулагдаж, хоёрдугаар сарын 2-нд болсон нээлтийн хуралдаанаа хийжээ.

Нээлтийн хуралдаанд Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн хаант Улсад суугаа Элчин сайд Б.Энхсүх оролцсон байна.

Энэхүү бүлгийг парламентын гишүүн Жэймс Вайлд санаачлан байгуулж даргалж буй бөгөөд дэд даргаар парламентын гишүүн Кэтрин Уэст, албан тушаалтнаар парламентын гишүүн Дэйв Дуган, Баронесс Нортховер нар томилогдож, парламентын 20 гаруй гишүүн нэгдэн оржээ. Нээлтийн хуралдаанд парламентын гишүүн Жэймс Вайлд, Кэтрин Уэст, Дэйв Дуган, Фабиан Хамилтон, Баронесс Нортховер, Баронес Эванс, Лорд Кромвелл, Баронесс Уддин, Баронесс Хүүпер, Лорд Кортаун нар байлцсан байна. Мөн Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Зүүн хойд Азийн газрын дэд захирал Карен Маддокс, Улаанбаатар дахь Британийн Элчин сайдын яамны Элчин зөвлөх Софи Уоррел зэрэг албаны хүмүүс оролцжээ.

Бүх намын Монголын бүлэг анх 1995 онд байгуулагдаж байсан бөгөөд Монгол–Британийн харилцааны асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх, Британийн Засгийн газарт асуулга тавьж, мэдээлэл авах, улмаар парламентын хүрээнд шаардлагатай дэмжлэг үзүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн.

Монгол Улс шилжилтийн үеийн хүнд цаг үеийг даван туулахад Британийн парламент дахь үе үеийн Бүх намын Монголын бүлгийн гишүүдийн дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэж байсан түүхтэй.

Дахин байгуулагдсан Бүх намын Монголын бүлгийн гишүүд чухал түүхий эд, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, аюулгүй байдал зэрэг чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, эдгээр салбарт Монгол, Британийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд парламентаас дэмжлэг үзүүлэн ажиллах сонирхлоо илэрхийлсэн байна.

"Бүх намын бүлгийг парламентын гишүүд сонирхсон улс, асуудлын хүрээнд сайн дурын үндсэн дээр байгуулдаг бөгөөд парламентад суудалтай гол улс төрийн намуудын 20-иос доошгүй төлөөлөл багтсан байх ёстой. Бүлэг байгуулах журам шинэчлэгдэж, нэг гишүүн албан ёсоор 6 хүртэлх бүлэгт нэгдэх боломжтой болсон нь шинэ бүлэг байгуулахад хязгаарлагдмал болсон. 2024 онд шинээр бүрэлдсэн Британийн парламентад шинэчилсэн журмын дагуу Бүх намын Монголын бүлэг шинээр байгуулагдсан нь Британийн парламентаас Монгол Улсад чухал ач холбогдол өгч буйн илэрхийлэл юм" хэмээн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн хаант Улс дахь Монгол Улсын ЭСЯ-наас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 11 цаг 15 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top