x

АНУ-ын цэргийнхэн Ираны нисгэгчгүй онгоцыг буудан унагажээ

Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг АНУ-ын цэргийнхэн буудан унагажээ.

АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалоос мэдээлснээр, Ираны “Shahed-139” загварын нисгэгчгүй онгоц Арабын тэнгист байрлаж байсан уг нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг чиглэн ниссээр байсан тул хөлөг онгоцноос F-35 сөнөөгч онгоцыг хөөргөж устгасан байна.

“Ираны нисгэгчгүй онгоц “тодорхойгүй зорилготойгоор” нисэх онгоц тээгч рүү “түрэмгий байдлаар ойртон ирсэн” бөгөөд олон улсын бүсэд ажиллагаа явуулж байсан Америкийн хүчнийхний зүгээс нөхцөл байдлыг хурцатгахгүй байх арга хэмжээ авсан хэдий ч хөлөг онгоцыг чиглэн ниссээр байсан” гэж АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлал мэдэгдсэн байна. Уг нисгэгчгүй онгоц Ираны өмнөд эргээс 800 орчим км-ийн зайд байжээ. Мэдэгдэлд мөн АНУ-ын цэргийн алба хаагчид гэмтэж бэртээгүй, техник, тоног төхөөрөмжид хохирол учраагүй гэдгийг онцолсон байна.

Энэ үйл явдал Ормузын хоолойд байрлаж байсан АНУ-ын далбаатай, америк багийн бүрэлдэхүүнтэй худалдааны хөлөг онгоцыг Ираны хүчнийхэн дагаж мөшгөсөн өөр нэгэн хэрэг явдлаас хэдхэн цагийн дараа болсон гэдгийг мөн дурджээ.

АНУ-ын цэргийнхний мэдэгдсэнээр, хоёр завь болон Ираны “Мохажер” загварын нисгэгчгүй онгоц “Stena Imperative” худалдааны хөлөг онгоц руу “их хурдтай ойртож, хөлөг онгоцыг булаан авахыг оролдсон” байна.

Дээрх хэрэг явдал АНУ бүс нутагт цэргийн хүчээ зузаатгаж буйтай холбоотойгоор АНУ, Ираны төлөөлөгчид энэ долоо хоногийн сүүлчээр хэлэлцээ хийхийн өмнөхөн болжээ.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 11 цаг 14 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top