x

Чөтгөрийн өдрийн тэмдэглэл: Эпштейны файлуудын чочирдуулам баримтууд

Сексийн наймаа, мөлжлөгийн хэрэгт холбогдсон магнат Жеффри Эпштейны эсрэг нээсэн эрүүгийн хэргийн шинэ материалууд ил болж, дэлхийн алдар цуутнуудын далд амьдралын өөр нэгэн талыг ил гаргалаа.

Шинэ баримтууд

АНУ-ын Хууль зүйн яамнаас ил болгосон баримтууд улс төрийн удирдагчид, хаадын гэр бүлийнхэн, дипломатууд болон янз бүрийн орны дээд хүрээний төлөөлөгчид Жеффри Эпштейнтэй ямар холбоотой байсныг харуулжээ. Ил тод байдлын тухай хуулийн дагуу нийтэлсэн эдгээр материалд 2000 видео бичлэг, 180 мянган гэрэл зураг багтсан байна.

Америкийн тал бэлгийн хүчирхийллийн 43 хохирогчийн нэрийг ил болгосны 20 гаруй нь тухайн үед насанд хүрээгүй байжээ. Нийтлэгдсэн гурван сая орчим баримт бичигт АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон, Жорж Буш, одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, II Елизаветын хүү, Британийн жонон асан Эндрю Маунтбеттен-Виндзор, бизнес эрхлэгч Илон Маск, Билл Гейтс, жүжигчид Леонардо Ди Каприо, Мерил Стрип, шоумен Дэвид Копперфильд зэрэг олон хүний нэр дурдагдсан байна.

Тэдгээр хүмүүс янз бүрийн хэлбэрээр 2019 онд хорих ангид амиа хорлосон Жеффри Эпштейнтэй холбоотой байжээ. Ил болсон материалд түүний хувийн арал дээр нэр нөлөө бүхий хүмүүс тогтмол очдог байсан бөгөөд тэнд болсон үйл явдлууд дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлыг татсан байна. Баримтад дурдсанаар зарим нөлөө бүхий хүмүүс насанд хүрээгүй охидтой бэлгийн харьцаанд орж, хүчирхийлэл үйлдэж байсан, мөн болсон үйл явдлыг бичлэгт буулган хожим дарамт шахалтад ашиглахаар хадгалдаг байсан гэжээ.

Эдгээр үдэшлэг дээр насанд хүрээгүй охидтой бэлгийн харьцаанд орсон тухай гэрчийн мэдүүлгүүд архивт багтсан байна. Охидын нэг нь тэднийг мансууруулах бодис хэрэглүүлсний дараа хүчирхийлсэн гэж мэдүүлжээ. Ийм хэрэгт Жеффри Эпштейн болон ерөнхийлөгч асан Билл Клинтоны нэрийг дурдсан байна. Мөн баримтад хүүхдүүдийг арал руу “Disney” компаниар дамжуулан илгээсэн байж болзошгүй гэх сэжиг тусгагджээ.

Ноцтой дуулиан Билл Гейтсийн эргэн тойронд ч өрнөж байна. Microsoft-ыг үндэслэгч Билл Гейтсийн талаар хувийн шинжтэй мэдээлэл гарсан бөгөөд тэрбээр үүнийг эхнэр Мелинда Гейтсаас нуухыг оролдсон гэж баримтад дурджээ. Эпштейн, Гейтс нарын цахим шуудангаас үзэхэд тэд 2017 онд цар тахлын загварчлалын төлөвлөгөө, эрүүл мэндийн мэдээллийн дэд бүтэц, нейротехнологийн судалгааны талаар ярилцаж байсан байна.

Энэ хэрэгт Нью-Йоркийн мэр Зохран Мамданийн эх, найруулагч Мира Наирийн нэр холбогдож, тэрбээр Эпштейны ойрын хамтрагч Гислейн Максвеллтай идэвхтэй харилцаж байсан гэжээ.

Тийм хонгорхон, тийм зөөлөн сэтгэлтэй

Баримтад Эпштейны санхүүч Ариана де Ротшильдтой солилцсон цахим шуудан ил болсон байна. Түүнчлэн Эпштейны Southern Trust Company Inc. компани Ротшильдын гэр бүлтэй 25 сая ам.долларын гэрээ байгуулж, мэдээллийн алгоритм боловсруулалт болон эрсдэлийн дүн шинжилгээний үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон нь дурдагджээ.

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон түүнээс удирдлагын асуудлаар зөвлөгөө хүсэж байсан бол Израилийн ерөнхий сайд асан Эхуд Барак Эпштейны Нью-Йорк дахь байранд хэдэнтээ байрлаж байжээ.

Норвегийн хаан ширээ залгамжлагч гүнж Метте-Марит Жеффри Эпштейнтэй идэвхтэй харилцаж байсан бөгөөд хожим энэ холбоондоо харамсаж буйгаа илэрхийлсэн байна. Түүний хүү Мариус Борг Хейбигийн шүүх хурал эхэлсэн тухай мөн дурдагдсан. Мөн Шведын гүнж София, Данийн хаан Фредерик нар Эпштейны Нью-Йорк дахь хувийн арга хэмжээнд оролцож байсан байна.

Олон баримт өмнөхийн адил нууц хэвээр

Шинэ баримтууд ил болсноор зарим өндөр албан тушаалтанд улс төрийн үр дагавар гарчээ. Их Британийн ерөнхий сайд Кир Стармер Эндрю Маунтбеттен-Виндзорыг АНУ-ын Конгресст мэдүүлэг өгөхийг уриалсан байна. Баримтад түүний оролцсон гэх видео бичлэг хавсаргагдсан гэжээ.

Их Британийн АНУ-д суугаа элчин сайд асан Питер Мандельсон нэр холбогдсоны дараа Лейборист намаас гарсан бол Словакийн гадаад хэргийн сайд асан Мирослав Лайчак зөвлөхийн албан тушаалаасаа огцорчээ. Францын улс төрч Брюно Ле Мэр, Оливье Колом нарын нэр ч баримтад гарсан байна.

Эпштейны цахим шуудангууд дахь тэмдэглэлд Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийн нэр “Zelensky”, “Zylensky” хэлбэрээр олон удаа дурдагдсан байна. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын нэр баримтуудад олонтаа гарчээ. The New York Times сонины мэдээлснээр түүний нэр 38 мянга орчим удаа дурдагдсан ч шууд харилцсан захидал илрээгүй байна. Өмнөх материалуудад Дональд Трампын нэр 130 файлд багтсан бөгөөд хууль зөрчсөн нь нотлогдоогүй гэжээ.

Ийнхүү улс төрчдийн нэрс шинээр гарсаар байгаа бөгөөд тэдний дунд Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн урилга хүртэл дурдагдсан байна.

АНУ-ын прокурорын орлогч Тодд Бланш эдгээр файлыг нийтэлснээр мөрдөн шалгах ажиллагааны нэг үе шат дууссаныг мэдэгдсэн ч Ардчилсан намын конгрессмен Ро Кханна зургаан сая баримтаас 2.5 саяыг нууцалсан хэвээр байна хэмээн шүүмжилжээ.

Эх сурвалж: Известия

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Hugo Relish (167.99.126.172)
    We were told that crypto was the next big thing and many people fell victim into the wrong hands and i was also one of them, i was told to invest and get 10% of my investment every month and it was looking all good at first because i got 10% the first month and i was persuaded to invest more which i did, the second month came expecting the next 10% then i was told to send my bitcoin barcode which i did the next thing i discovered that my bitcoin wallet was cleaned up, i was left devastated and lost, to crown it up the people i invested in stopped replying and all of these happened on telegram, i came across macprivateinvestigators@gmail.com and they helped recover all my stolen funds along side with the investment.
    2026 оны 02 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 11 цаг 16 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top